Сэжигтэн Б.Идэрчулуун нэг ч удаа жагсаал зохион байгуулах хүсэлт гаргаж байгаагүй
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин өчигдөр албан өрөөндөө нь үл таних этгээдэд хутгалуулж биедээ хүндэвтэр гэмтэл авсан билээ.

Хэргийг үйлдсэн иргэн Б.Идэрчулуун анх угтах үйлчилгээний ажилтнаас дүүргийн Засаг даргыг асууж орж ирсэн байдаг. Тухайн үед дүүргийн Засаг дарга хуралтай байсан тул Тамгын газрын даргын өрөөг зааж өгчээ.

Улмаар сэжигтэн Б.Идэрчулуун дүүргийн Тамгын газрын Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирыг үг хэлүүлэхгүй шууд цохисон бөгөөд энэ үед Тамгын газрын дарга Б.Амартүвшин зохих шаардлагыг тавихад түүнийг хэвлийд нь хутгалжээ.

2018 он гарснаар иргэн Б.Идэрчулуунаас Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт жагсаал, цуглаан зохион байгуулах мөн уулзах ямар нэгэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй байна.

Мөн сэжигтэн Б.Идэрчулуун нь дүүргийн Тамгын газарт ирж хэлтэс, албадын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй өмнө нь огт уулзаж байгаагүйг дүүргийн Тамгын газрын албан хаагчид хэлж байгаа юм.

Биедээ ахуйн зориулалтын хутга авч яван байн байн тэмтэрч үзэж байгаа бичлэг нь дүүргийн хяналтын камерт хадгалагдсан байна. Иймд түүнийг анхнаасаа Хүн хутгалах зорилготой орж ирсэн гэж харж байгаа бөгөөд сэжигтэн Идэрчулуун нь хутгалсан даруйдаа хутгаа хэрэг гарсан өрөөний цонхоор шидсэнийг дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчид илрүүлжээ.

Харин уг хэргийг санаатайгаар зохион байгуулж дүүргийн Тамгын газрын даргыг Засаг дарга гэж андууран “Бай”-гаа оноогүй халдлага хийсэн гэх хардлага төрж эхэлжээ.

Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд хохирогч Б.Амартүвшин цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэнийг хүсэгч 2018-08-01 11:24:59
    захиалгатай, зохион байгуулалттай хэрэг байх магадлал өндөр юм.Засаг даргыг онилоод байгаа оносонгүй, гажигтай хүний гараар могой бариулах гэсэн жинхэнэ эзнийг ...
  • зочин 2018-08-01 08:21:22
    эруул евчтэй нь мэдэгдэхгуй танхай балмад амьтныг ард тумний телеелел болгож дэвэргэх хэрэггуй амьдад ажын ухсэнд маанийн нэмэргуй хун сугийг шууд буудчихаач
  • Зочин 2018-08-01 07:39:45
    Эзнээ олждээ. Эзэнгүй төрд ирж буй хатуу сануулга. Хүлцэнгүй ард түмэн хичнээн тэвчих вэ? Төр ухаарайсай.