Туул голоос дахин цогцос олджээ
Амарч зугаалж явахдаа архи дарс хэтрүүлэн хэрэглэж гол руу хөл алдаж унаад живэх тохиолдол гарсаар байна.

Хоёрхон хоногийн өмнө Туул голоос 40 гаруй насны эрэгтэй хүний цогцос олдсон бол өчигдөр бас дахин эмэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газарт иргэнээс ирсэн мэдээллийн дагуу ажиллаж Туул голоос 20-30 насны эмэгтэй хүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тиймээс иргэдийг аялж зугаалж байхдаа анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байхыг цагдаа болон онцгойгийн газраас сануулсаар байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-02 01:59:14
    цуврал сериал эхэлжээ. араас нь 76 цуврал үргэлжлэх байх