Ихэнх гол, мөрний ус аюултай түвшинг даван үерлэж байна

Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут, Шаргалжуут, Цагаантуруут голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-100 см-аар нэмэгдэж, Цагаантуруутын гол үерийн түвшинг 100 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 5-25 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15-20 см давсан хүчтэй үерлэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээллээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн дээр дурдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-08-02 02:03:15
    үерийн түвшин гэж ямар юм байдаг юм бэ. том гол байнга л үерийн түвшинтэй байдаг байх нь.