Ш.Солонгын оронд Г.Баясгаланг томиллоо
Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томиллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд томилогдсон.

Уг албан тушаалын сул орон тоо гарснаар Монгол Улсын Засгийн газраас энэ оны зургадугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байсан.

Тус албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлдсөн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан сонгон шалгаруултын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авчээ.

Тиймээс түүнийг томилуулах хүсэлт хүргүүлсэн байсан нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-06 04:30:07
    Баясгалан даргад баяр хүргэе! Шударга, мэдлэгтэй, чин сэтгэлтэй хүн гэж хүндэтгэдэг нэгэн бна
    122.201.26.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-08-01 07:41:32
    Энэ мойног эрийг хэн татаад байна вэ? Нөгөө алдарт 60 тэрбумын нэг мөнөөс мөн байна.
    66.181.168.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-08-01 06:13:51
    хоер егуулбэр байхад л болох мэдээг ижил утгатай юун олон егуулбэрээр илэрхийлнэ вэ сайхан тэнэг малаа
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах