"МАК"-ийн уурхайд осол гарч, нэг хүн амиа алдлаа
Монголын алтны магнат гэгддэг Т.Нямтайширийн мэдлийн “МАК” компанийн Дорнод аймаг дахь Адуунчулууны гүний уурхайд осол гарч, нэг хүн амиа алдсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
 
Энэ талаар “МАК” компанийн хэвлэлийн төлөөлөгч н.Тэлмүүнсайхантай утсаар хоблогдож, тодруулахад осол гарсан нь үнэн гэсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 26-ны үүрийн 05.00 цагийн орчимд энэхүү осол гарсан байна.
 
Тухайн үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал алдагдсаны улмаас 30 орчим настай эксковаторын жолооч амиа алдсан сурагтай. Одоогоор хохирогч хэрхэн амиа алдсан нь тогтоогдоогүй байгаа бөгөөд Дорнод аймгийн цагдаа болон онцгой байдлын ажлын хэсгүүд шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
 
Дашрамд дурьдахад, ослын шалтгаан тодорсны дараа “МАК” компанийн зүгээс мэдээлэл хийх юм байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.