Б.Мөнхзаяа: Хүүгээ өлгийгөөр нь ялгаж, хоёр охиноо ялгахгүй байгаа шүү
Энэ долоо хоногийн хамгийн гэгээлэг мэдээ бол Хан-Уул дүүрэгт гурван ихэр хүүхэд мэндэлж, Монголынхоо хүн амын тоог гурваар нэмсэн үйл явдал байлаа.  

Энэхүү гэгээлэг, өхөөрдөм хөөрхөн үйл явцыг хүн бүр цахим хуудсандаа оруулан баярласан талархсан сэтгэгдлээ илэрхийлж, Монголын үрс маш олон болохыг ерөөсөн харагдав.

Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хорооны иргэн 31 настай Б.Мөнхзаяа нь энэ сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу гурван ихэр хүүхэд өлгийдөж авчээ. Ийнхүү тус дүүргийн иргэн, өрхийн тэргүүн А.Долгорсүрэнгийн гэр бүл 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн, өв тэгш дүүрэн гэр бүл болж байгаа нь үнэхээр сайхан хувь тохиол, бэлэг дэмбэрэл гэж үзэж байгаа юм.

Дашрамд дуулгахад, тус дүүргийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж, дүүргийн суурин хүн ам статистик үзүүлэлтээр 171650 хүн болжээ.  Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн байна.

Хоёр хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Засаг дарга гурван ихэр хүүхдийн төрсний гэрчилгээг гардуулан өгөхөөр А.Долгорсүрэнгийн гэрт зочилжээ.

Ингээд гурван ихэр хүүхэдтэй болсон аав ээжийн баярын сэтгэгдлийг хуваалцсан байна.
 
Б.Мөнхзаяа:Эсэн мэнд амаржуулж өгсөн алтан гартай эмч нартаа баярлаж байна
 
2018 оны долдугаар сарын 19-ний өдөр ЭХЭҮМТ-д эсэн мэнд амаржиж хоёр охин нэг хүүтэй боллоо. Манай гэр бүлийн хувьд таван хүүхэдтэй болов. Том нь тавдугаар хоёр дахь банди маань хоёрдугаар ангийн сурагч. Миний хоёр хүү араасаа ийм хөөрхөн гурван дүү дагууллаа. Манай нөхрийн талд зөндөө ихрүүдтэй. Аавын талаасаа ихэрлэлээ. Хоёр охиноо ялгахгүй байх тохиолдол гарч байгаа шүү. Малгайг нь нэгийг нь хоёр зангидаж байгаад хооронд нь ялгаж байна. Их адилхан. Хүүгээ бол өлгийгөөр нь ялгаад байгаа юм” гэлээ.  

 
А.Долгорсүрэн:Ийм сайхан үрсийг минь төрүүлж өгсөн ханьдаа үнэхээр их баярлалаа
 
Гурван ихэр хүүхэдтэй болсон аавын сэтгэл өндөр байлгүй яах вэ. Миний таван хүүхдийг төрүүлж өгсөн ханьдаа маш их баярлалаа. Миний ханийг төрүүлж өсгөсөн аав ээждээ, намайг төрүүлж өсгөсөн аав ээж, бурхны оронд байгаа аавдаа маш их баярлалаа” гэж хэлье.
 
Дашрамд дуулгахад, гурван ихэр хүүхдэд Д.Ариунбилэг, Д.Өрнөхбилэг, Д.Ундрахбилэг гэсэн нэр хайрлажээ. Ихрүүдийн аав ээж Дундговь аймгийн харьяат бөгөөд нийслэлийн иргэн болоод удаж буй. 

Ээж Б.Мөнхзаяагийн хувьд 2009 онд МУБИС-ийн Утгазохиол сэтгүүлчийн ангийг дүүргэсэн бөгөөд мэргэжлээрээ хараахан ажлаагүй тэрбээр дахин өөр сургуульд эдийн засаг нягтлан бодогчоор суралцаж төгсөөд өдгөө ХААИС-ийн нягтлан хийдэг ажээ.




О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2018-08-04 03:12:29
    Баяр хүргэе.
  • зочин  2018-08-02 00:01:55
    3 хүүхэдэд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе Өнөр өтгөн гэр бүлд аз жаргал хүсье
  • bat 2018-08-01 13:17:35
    like like like ...~like
  • Ганаа 2018-08-01 08:45:26
    Маш их сэтгэл хөдөлж байна гурван нялх балчир минь эрүүл энх өсөн торних болтугай
  • зулаа 2018-08-01 04:16:10
    Өнөр бүл болжээ. Баяр хүргэе ээ
  • Зочин 2018-08-01 04:00:40
    Сайхан мэдээ байна. Монголын үрс маш олон болтугай. Ээж хүүхдүүдэд, гэр бүлд нь аз жаргал хүсье. Хоёр охиныхоо гар юм уу хөлд нь өөр өөр өнгийн утас зүүж өг
  • Долгион 2018-08-01 03:44:24
    Бурхан ямар хүнд нь ийм бэлэг харамгүй хайрладаг байна аа..