Эмийн үнэд төрөөс зохицуулалт хийе
Одоо үед хамгийн ашигтай бизнесийн тэргүүн эгнээнд эмийн сан бичигдэх болж. Ёстой л нөгөө бороо дараах мөөг шиг хаа сайгүй эмийн сангууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмийн сангууд эмийн бөөний төвөөс авсан эмээ иргэдэд хамгийн багадаа гурав нугалсан үнээр борлуулдаг байна.  Иргэд ч эмийн санчийн хэлсэн үнээр худалдан авалт хийдэг.  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16.5.1- т заасан "Жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно" гэсэн заалттай. Гэтэл манай эмийн сангууд хүнс барааны дэлгүүр шиг ажилладаг. Иргэн өөртөө онош тавиад  дурын эмээ сонгон хэрэглэх боломжийг эмийн сангууд олгодог. Нэг үгээр иргэдийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн эмийн сангууд цэцэглэн хөгжиж байна. 

Манай улсад 1400 орчим эмийн сан ажиллаж байгаагийн 900 гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй. Тэдэнд MNS5260 2015 стандартын дагуу уг зөвшөөрөл олгодог аж. Уг стандартад тоног төхөөрөмжийн чанар, үйлчилгээний талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, нийтэд үйлчилж буй II зэрэглэлийн эмийн санд 1-2 амзүйч, эм найруулагч байх ёстой ба эмийн сангийн талбайн хэмжээ 24 ам метрээс дээш байхаар тусгасан байдаг аж. Мөн 5000 хүн тутамд нэг эмийн сан, хоорондын зай нь 500 метрээс багагүй байх ёстой гэсэн стандарттай байдаг байна. Гэтэл энэ стандарт мөрдөгдөж байгаа эмийн сан ховор. Хоёр эм зүйчтэй эмийн санч ховор. Захын найман нэрийн дэлгүүртэй зэрэгцэн орших эмийн сангийн борлуулалтыг тухайн дэлгүүрийн худалдагч хариуцах нь элбэг үзэгдэл. Тэд иргэдэд хэрэгтэй, тустай гэхээсээ илүү ашгаа харж хамгийн үнэтэй эмээ борлуулдаг нууц биш. Нэг үгээр ашиг харсан бизнест хүний эрүүл мэнд, санхүүгийн чадавх хамааралгүй. 

Иймээс зарим иргэн зайлшгүй шаардлагатай эмээ худалдан авах боломжгүйд хүрсэн. Энэ хэрэгцээ шаардлагаас үүдэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар улсын хэмжээнд 813, нийслэлд 420 гаруй эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажилладаг байна. Мөн жил бүр хөнгөлөлттэй эм олгох төсвийг нэмсээр ирсэн. 

Үүний үр дүнд иргэд хэт их эм худалдан авах, эмийг замбараагүй хэрэглээ бий болж эхэлсэн тухай мэргэжлийнхэн дуулгаж байна. Иргэдийн зүгээс хямд үнэтэй олдож байгаа дээр нь гэх зарчмаар эмийн замбараагүй хэрэглээнд дадаж байна. Иймээс эмийн хөнгөлөлттэй олгохоос илүү хүссэн үнээрээ борлуулалт хийж байгаа энэ үйлдэлд хязгаарлалт хийх цаг болсон мэт. Нэг үгээр эм бүрийг борлуулах үнийг төрөөс зохицуулалт хийх нь эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзуулах нэг арга хэрэгсэл юм. Мөн дээр нь эмийг эмчийн жороор олгох заалтыг мөрдүүлж ажиллах шаардлага тулгараад байгааг хэлэхэд илүүц биз.
 
П.Ундрам
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-08-02 08:55:26
    Emiin sanchid emnii vniig tsag tutamd uurchilj dur meden zardag ni vnen
  • Ёстой үнэн  2018-08-02 02:58:21
    1 хоногийн өмнө 20.000 мянга гэж байсан сорвины тос маргааш нь очиход 39.000 болсон байсан энэ араай дэндэнэ ээ.
  • ЗОЧИН  2018-08-01 11:07:00
    МОНГОЛЧУУД ЭМЭЭ АВЧ ДИЙЛЭХГҮЙ ҮХЭЖ БАЙГАА..................................
  • zochin 2018-08-01 09:47:01
    Бүх эмйин сан эмийн үнийг сар бүр нэмдэг. Төр засаг онцгойлон анхаарч арга хэмжээ авмаар байна. Үнийг үндэслэлгүйгээр нэмэх гэдгийн тод жишээ. Zaluu.mn маш зөв ...
  • m 2018-08-01 09:15:37
    zuvhun em ch bish buh zuiliin une arai zambaraagyi bna iimees uniig zohitsuuldag horoo baiguulj baraa tavaariig bodit uneer ni hudaldaaldag bolgooch ee ard bid...
  • Зочин 2018-08-01 07:29:22
    Цахимд шилжүүлээд шал дордов. 15-20 миаут хүлээнэ,сүлжээ ажиллахгүй гацна.Эмийн сан дээр очиход бас л сүлжээ гацна. Эмийн сүлжээний арга нарийсна гэдэг энэ байх...
  • zochin 2018-08-01 03:23:31
    Monosiin .nudnii hiimel nulumas 10000 baisan 14000, mon oir zuur heregledeg tolgoi, gedes, noir bulchirhain em, nuurin tos ni 1 jiliin dotor mash ih nemegdsen...
  • Өөжиг 2018-08-01 02:52:30
    НДаас хөнгөлттэй өгдөг эмний үнэ аптек бүр өөр өөр байхын СБДийн 1 хороонд харьяалагддаг ЭМЖЖ ийн аптекд илүү үнэтэй байна .Нэгдсэн нэг үнэтэй болж болдоггүй...
  • Ard 2018-08-01 02:47:03
    Emiin sanguud arai unee nemeh yum! Ter ard tumnii omnoos dugrah erhtei gishuun OYUN-ERDENE hudlaa shou 60 ter bum gehiin orond idej uuj bgaa humuusiig yriachee!...
  • Ямар вэ дээ? 2018-08-01 02:33:41
    Эмийн сангууд МОНОС-оос бөөнөөр авсан эмээ 3 нугалж борлуулдаг!!!
  • m 2018-08-01 01:37:01
    hen durtai ni emiin san ajilluuldag, duraaraa em uuj duraaraa taria tariuldag bj bolohuu ene toogooroo delhniid record togtooson bh shuu
  • зочин  2018-08-01 01:35:50
    эмийн үнийг ядахдаа дээд үнийг нь тогтоогоод өгөхгүй бол арай хэтэрч бна. Нэг лаа авах гээд очиход 33,000 төг байсан , маргааш нь очиход 44,000 төг болцон бсан...