Монголбанкны Ерөнхийлөгч орон нутагт ажиллав

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж байгаа Жефф Готтлиб тэргүүтэй ажлын хэсгийн төлөөллийн хамт энэ сарын 27-28 ны өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймаг дахь Монголбанкны салбарт ажиллалаа.

Энэ үеэр Ханбогд суман дахь Оюу толгой ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан ба тус компаний Санхүү эрхэлсэн захирал Пол Муллинс албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр уг төслийн эдийн засагт оруулж буй үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч ил болон гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцав.

“Оюу толгой” компаниас  Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос хойш энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 1.6 тэрбум орчим ам.долларыг татвар хураамжид төлж,  үндэсний худалдан авалтад 2.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гүний уурхай 2020 онд анхны хүдрээ гаргах ба 2027 онд бүрэн ашиглалтад орсноор улсад одоо төлж буй татварын хэмжээ нь 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоололтой  байна.

Ажлын хэсэг ийнхүү Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Энержи ресурс ХХК-ийн уурхайгаар зочилсон юм. Тус компани нь өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 1.3 их наяд орчим төгрөгийг уурхайн болон дагалдах дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалтад зарцуулсан төдийгүй 900 гаруй тэрбум төгрөгийг татвар, шимтгэл хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-08-01 09:26:16
    ОУВС өргөтгөсөн хөтөлбөр нэрийдлээр Монголд мөнгө зээлж, зээлсэн мөнгөөрөө өөрсдөө сайхан зугаалцгааж байх шив дээ.
    202.170.70.48
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-31 10:47:45
    энэ хазгай хэлт монгол улсыг мандуулах ч дээ мэдэхгуй
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах