Ногоон байгууламж сүйтгэсэн жолоочид хариуцлага тооцов
Энэ сарын 27-нд “Саарал өнгийн “Субару” маркийн автомашин   явган хүний зам зүлэг, ногоон байгууламжийг эвдэж сүйтгээд байна” гэсэн гомдол мэдээлэл Замын цагдаагийн албанд иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад жолооч Б  нь ногоон байгууламж сүйдлээд зогсохгүй хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон байсан нь илэрчээ.

Түүний автомашины улсын дугаар 60-70 бөгөөд  долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Гэтэл  хуурамч улсын дугаар болох  06-98 УНР буюу наймаар төгссөн улсын дугаартайгаар хөдөлгөөнд оролцсон байжээ. 

Тэрбээр энэ тухай тайлбарлахдаа “06-98 УНР машины дугаар байрны хажуу талын авто гараашид хэд хоног байхыг харсан. Тухайн өдөр хамт олноороо зугаалгад явах байсан ч миний машины дугаар хөдөлгөөнд оролцохгүй учир 06-98 УНР дугаараар хөдөлгөөнд оролцсон. Улсын дугаарыг зүүж  ганцхан  өдөр л хөдөлгөөнд оролцсон” гэжээ.

Түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар  гурван сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасуулж, 50.000 төгрөгөөр торгосон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ww 2018-07-31 13:03:43
    naadmuu chn bas boloogui hulgai hiisen bn shd terend n yamar shiitgel uzuuleh ve?
    66.181.160.102
    Мэдэгдсэн Хариулах
  • өасд 2018-07-31 10:23:08
    муу орк болж
    202.21.106.120
    Мэдэгдсэн Хариулах