Говь-Алтайд 4.31 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойд зүгт 18 километрийн зайд энэ сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 12 цаг 59 минут 28 секундэд 4.31 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
  
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 
 
Өмнө нь хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө тус аймгийн төвөөс 8 км-ын зайд гурван магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.