Б.Жаргалсайхан: Интернэт дэх биеэ үнэлэлт хэрээс хэтэрлээ
“Буян”-гийн Б.Жаргалсайхан цахим орчин дахь замбааргүй мэдээлэл, биеэ үнэлэлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүд өөрсдийг нь олон нийтийн сүлжээнд "тэнэг" гэж хэлснийг цахим гэмт хэрэг хэмээн үзээд байгаа юм. Уг нь үнэнийг л хэлсэн байна шүү дээ. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар зочид буудлын өмнө хавиар хүүхнүүд биеэ үнэлдэг байв. Харин өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрт биеэ үнэлэлт цахим хэлбэрт шилжчихээд байна. 

Санаандгүй байтал нэг 18 настангууд гэсэн групп рүү хэн нэгэн намайг чирээд оруулчихаж. Тэнд биеэ үнэлэлт порно бичлэг, гар хангалаг бүгд байх юм. Санхүү авна, өгнө, утсаар секс хийнэ, порно бичлэгээ 10.000 төгрөгөөр зарна,

Дарханы Хээтэйхэн хороололд цагийн дараа уулзах хүн байна уу гэх мэт зарууд, группууд хэдэн мянгаараа. Тэнд “Нарантуул” зах дээр бараа борлуулах гэж байгаа мэт биеэ зарах гэсэн охидын зар хэдэн мянгаараа. Хайран сайхан охид залуус секс хийсэн бичлэгээ юу ч болоогүй мэт олон нийтийн сүлжээнд тавьж байна.

Ямар үр дагавартайг нь мэдэж байгаа болов уу.

Залуучуудад гэрлийн хурдаар халдварлан нүгэлд нүд дасгаж буй интернэт дэх гэмт хэргийг зогсоох цаг болсон. Хэдэн жилийн өмнө нэг тэнэг сэтгүүлч "Энэ бүсгүй ДОХ-той" гээд бичтэл нөхөр нь зодоод алчихаж билээ.

Түүнтэй адил "Чи муу биеэ үнэлэгч" гээд насан турш зовоовол яах вэ. Биеэ үнэлэлт ийм хэмжээний дэвшилтэт хүрчихээд байхад Эргүүлийн цагдаа хоосон буудлаар хэсээд яах вэ.

Ач зээгээ үзчихсэн миний насны хүний хувьд биеэ үнэлэлт гэх мэт зүйл бичих нь зохимжгүй авч интернэт дэх галзуурал, солиоролыг хараад тэвчсэнгүй” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-17 04:57:46
    Ардчилал эрх чөлөө гэдэг чинь энэ шүү дээ. 1990 оны хувьсгалаар бий болсон нэг шинэ ажлын байр шүү дээ. Хувьсгал хийсэн гээд бдаг хүмүүсээсээ асуух хэрэгтэй.
  • !!!! 2018-08-01 02:22:48
    Emegtei hun engeree changa bailgahgui bol ch Uls suireh ayultai shuu ! Ee dee engeree l bitgii sul tawiaraadai ohid busguichuud mini !
  • Буян 2018-08-01 00:34:22
    Жагаа нохойтоод байгаарай, "санаандгүй байтал намайг чирээд оруулчихаж" гэнэ үү
  •  2018-08-01 00:32:18
    ИХ гишүүн байхдаа хийж байхгүй юугаа хийж казино тоглоод явж байсан юм бэ. хойно нь сүрхий харагдах гэж байхаар ажил хий
  • jj 2018-07-31 12:40:07
    tsagdaa nariin dald biznes um bish uu. huuliar zovshoorchihvol heden tsagdaa shudarga ajillah geed baidag
  • Иргэн миний хошигнолыг зөвөөр ойлгоорой, 2018-07-31 11:51:49
    Тааруухан сурагчид: тамираар шалгалт өгөөд академид орно гээд конкурсийн үеэр өглөө үдэшгүй гүйдэг байсан. Тийм цагдаа цөөхөн байдаг бол зогсооно доо, удахгүй.....
  • зочин 2018-07-31 09:55:31
    элбэгдорж бат уул нар зоригийг алсан шигээ монголын залуучуудыг зориудаар хордуулж алж байгаа юм аа
  • Зочин  2018-07-31 07:24:21
    Мэрэгжлын цагдаа минь ажлаа хийхгүй бол болохгүй болж байна даа