353 өрхийн цахилгааныг залгаж, хэвийн байдалд оруулжээ

Улаанбаатар хотод их хэмжээний бороо үргэлжлэн орчны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15-р хороонд нийт 16 байрны зоорийн давхар их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учраас 353 өрхийн цахилгааныг бүрэн хязгаарлаад байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд шуурхай ажилласаны үр дүнд дээрх 16 байрны 353 өрхийн цахилгааныг түр залгаж, хэвийн байдалд нь оруулсан байна.

Шуурхай ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын нийт 200 гаруй хүн ажиллажээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-31 06:02:37
    цахилгааны залгаж ингэж бичдэггуй юмаа зул малаа тийн ялгалаа мэдэхгуй юу
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах