БЗД-ийн Тамгын газрын даргыг албан өрөөнд нь хутгалжээ
Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б. Амартүвшинг өнөө өглөө албан өрөөнд нь хутгалсан ноцтой хэрэг гарчээ.

Дуудлагын дагуу цагдаа болон түргэн тусламжийнхан хэргийн газарт цаг алдалгүй очсон бөгөөд хутгуулсан даргыг ЯТТ-ынхан эмнэлэг аваад явсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

Тус дүүргийн хэвлэлийн албанаас өгсөн мэдээлэлээр “Дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон бөгөөд одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Түүнийг хэн, юуны учир хутгалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж буй. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-07-31 13:57:49
    Өнөөдр төв шуудангийн өмнө авто ослын улмаас жолооч нас барсан тухай ТВ-9 мэдээлсн.гэрчүүд түргэн тусламж ирэлгуй удсан гэж бна; дарга хутгалуулахад шуурхай очж...
    66.181.183.133
    Мэдэгдсэн Хариулах
  • nam bus 2018-07-31 10:38:15
    Margaash daraagiin heden nuhriig buudchihlaa gehed ogt gaihahgui. Uls turchid ta nar ard olon uur yaan gej bodoow?
    66.181.177.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-31 07:29:01
    Зөв. Тэнэг төрийн албан хаагчдыг ингэж шийтгэхээс өөр арга байхгүй.Мөнгө, албан тушаалыг ингэж өөрчлөхөөс өөр арга ховор доо.
    66.181.168.83
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-07-31 06:52:00
    төрийн албаныхан ч захын нэг муу хорооны мэргэжилтнээсээ авахуулаад хүнийг ийм зүйл хийх шахахад хүргэдэг хүмүүс дээ, яасан юм бол доо хөөрхий
    150.129.142.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Нацаг  2018-07-31 05:39:07
    64 настай өвгөн хутгалсан гэнэ яаж байгаа юм бээ.
    66.181.160.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2018-07-31 05:22:56
    Hohine muu lalaruud, bugdiig n alval taarna
    107.77.92.80
    Мэдэгдсэн Хариулах