Он гарсаар орон нутгийн замд ослоор 220 хүний амь нас эрсэджээ
Амралт зугаалгаар хөдөө гадаа явахдаа жолооч нар хурд хэтрүүлж яваад осолдох, улмаар амь насаа алдах харамсалтай, хариуцлагагүй хэргүүд гарсаар байна.

Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар бол жилд 500 гаруй хүн автын ослоор амиа алддаг байна гэх.

Тухайлбал, энэ 2018 он гарсаар долоон сарын хугацаанд зөвхөн орон нутагт автын ослоор 220 хүн амиа алдснаас 160 гаруй нь Дархан чиглэлийн замд амиа алджээ.

Улаанбаатараас Дархан чиглэлийн 300 гаруй км зам гэж үнэндээ тамын зам болсон гэдгийг хүн бүр шүүмжилж байгаа. Эвдрэл ихтэй энэ зам дээр бараг өдөр бүр шахам автын осол гарч, эрдэнэт хүний алтан амь үрэгдсээр байгаа нь үнэн юм.

Дашрамд дуулгахад, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан чиглэлийн авто замыг засч шинэчлэхээр 60 сая ам.долларыг шийдвэрлэсэн байгаа. Зам засах ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ гэдгийг салбарын сайд нь хэлсэн юм.

Тэрбээр “Энэ чиглэлд осол аваар их гардаг есөн цэг бий. Тиймээс тэр чиглэлд өргөтгөл шинэтгэлийн ажлыг маш сайн хийнэ. Зам засварлах компанийн тендэрийн ажил санхүүжилт олгож байгаа Азийн хөгжлийн банкны хяналтан дор явагдана” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гонгор 2018-07-31 03:06:42
    Монголчуудаар битгий тавиулаарай. Унэхээр зам тавьж чадахгуй бнаа
  • Gomdoj bna 2018-07-31 02:49:10
    Дайн болж байгаа орон шиг л хүн нас барж байна. Дээдүүл нь баяжаад, ард түмэн нь үхээд дуусч байгаа юм шиг санагдаж байна. Амьдрах нөхцөл алга байна.
  • ЗОЧИН  2018-07-31 02:45:19
    ХАРИУЦЛАГАГҮЙ МОНГОЛ ........
    • zochin  2018-08-01 06:12:03
      ene bol aimshig toriin bodlogogui hariutslagagui hi urshig ni yadarsan ard tumen ami hohiriol duuch bn baruunharaagaas darhan oroh zamd 3 yabuuliin post bn lee...