Вейсэл Акчайг Турк улсад шилжүүлэн өгөхгүй
Монголын Эмнести интернэшнл байгууллага мэдэгдэл гаргаад байна.


Тус мэдэгдэлд “Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчайг 2018 оны 7-р сарын 27-ны өдөр 9 цаг 30 минутын орчимд үл мэдэгдэх хүмүүс гэрийн гаднаас нь хүч хэрэглэн авч явсан нь хүний эрх, эрх чөлөөнд халдсан явдал хэмээн Монголын Эмнести Интернэшнл буруушааж байна.


Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцид нэгдэн орж, дотоодын хууль тогтоомждоо эрүүдэн шүүхээс ангид байх, халдашгүй байх эрхийг баталгаажуулж өгсөн. Үүнд Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7-ийн 3 дахь хэсэгт “тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй” хэмээн тодорхой заасан.

Хүний эрхийн олон улсын хэм хэмжээний дагуу эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, шударгаар шүүлгэх эрх нь хэдийд ч түдгэлзүүлэх буюу хязгаарлах ёсгүй эрх юм. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сард Турк улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа онц байдал зарлаж, хүний эрхийн хамгаалагч, сэтгүүлч, иргэний нийгэм, улс төрийн сөрөг хүчнийхнийг баривчлан, эрүүдэн шүүж, зүй бус харьцан хорьж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд буруушаасаар байна.

Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, дотоодын хууль тогтоомжоо хэрэгжүүлэн Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсал Акчайг хүч хэрэглэн авч явсан балмад үйлдлийг шалган тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, цаашид Вэйсал Акчайг Турк улсад шилжүүлэн өгөхгүй байх үүргээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • turk 2018-11-04 01:41:17
    end ogooch gej bgaa novshnuud yamar baliar humuus ve
    202.9.41.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-25 07:50:28
    uguuch uursdiiguu yay gej baij lai l bgaa
    27.123.213.131
    Мэдэгдсэн Хариулах
  • гэн 2018-08-09 22:13:34
    Улсаасаа урвасан хулгайчийг улсад нь ѳгѳх хэрэгтэй дариухан ѳгѳѳ
    150.129.142.73
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-08-08 02:39:19
    bolgojtoi l handaarai jiriin bid hohirmoorguo bn
    103.212.116.37
    Мэдэгдсэн Хариулах
  • f 2018-08-05 14:42:51
    Muusain dagznuud mongol hun hun bish gedgiig odoo oilgovuu.
    103.57.93.169
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-03 01:03:10
    өөрийн ядуу иргэдээ хамгаалж чадахгүй байж гадны баян иргэнийг хамгаалах гэж санааны зоргоор чалчдаг бас нэг байгууллага этгээд гараап 7уулын цаана хуцваа
    43.242.243.151
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-01 03:52:35
    Монгол хүн тэр тусмаа хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байж гадаадын мөнгөтэй хүний төлөө зарим нөхдүүд үхэхнээ. Үндсэн ажлаа хийгээч иргэдийн эрхийг хамгаал
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-08-01 03:49:11
    Бид эх орондоо тайван баймаар байна. Гадны нэг улс иргэнээ авах гэж байхад бидэнд ямар хамаа байна. Манай улс ч гэсэн иргэнээ авах гэхээр ингээд байвал ямар вэ....
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зориг 2018-07-31 03:08:46
    Өөрсдийн иргэнээ хамгаалж чадахгүй байж, бас гадаадын иргэн хамгаалах гээд л, уг нь эрэг нь усаа хашдаг биз дээ. Энд үнэтэй сургууль-мөнгө- Туркд шашин улс төр?...
    183.177.97.14
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-30 15:06:43
    yum medekhguy ,malnuud duuguy baygaach , ene khuniig turkiin daranguylagch udirdagchiin zaawraar ekh nutagt ni awaachiji shiitgekh gesen orold...
    64.119.18.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2018-07-30 14:59:27
    Наад хүн ээ явуулсан дээр дээ!!!!!!!!!!!!!!
    66.181.182.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2018-07-30 13:55:48
    Сургууль ажиллуулж боловсрол олгож байгаа хэдий ч дэндүү үнэтэй сургалт явуулж мөнгө угааж байгаа шүү дээ.Яг гадаадын их сургуульд явуулдаггүй л юм билээ.
    66.181.182.183
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-30 13:19:05
    туркууд ч хэцуу дээ оросын элчин сайдыг буудчихсан шуудээ одоо баянменх суулээ сэрвээн дээрээ тавина даа шашин шутлэг нэгтэй л байлгуй шуналтай дурвэд
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
    • medrel pisda 2018-11-04 01:47:01
      medrel pisda uhsen elentsegnii chin bayan monh
      202.9.41.66
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-30 10:52:16
    ...цаашид Вэйсал Акчайг Турк улсад шилжүүлэн өгөхгүй байх үүргээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ. Хэнд найдаж байгаа хэрэг вэ? Эмнести интернэшнлээ?
    66.181.181.159
    Мэдэгдсэн Хариулах