Таван настай хүү эцэг эхээсээ төөрсөн байсныг олж өгчээ
Завьт эргүүлийнхэн голын эрэг дагуу аялж зугаалж, амарч байгаа иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч байна.

Энэ хүрээнд хэд хэдэн том хүн, хүүхдийн амь аварчээ. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт гэхэд Завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх гүүрний дээд талд Туул голын салаа дотор Т.Батсайхан гэгч 5 настай хүү эцэг эхээсээ төөрсөн байсныг олж аавд нь хүлээлгэн өгчээ.

Мөн Маршлын гүүр орчмоор эргүүл хийж явахад 8 настай хүү голд хөл алдан живж байсныг алба хаагч цаг алдалгүй яаралтай шумбалт хийж амийг нь аварчээ.

Урин дулаан цагт усны осол нэмэгддэг тул эцэг эхчүүдийг бага насны хүүхдэддээ хараа хяналтаа сайн тавьж байхыг анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unen 2018-07-31 02:42:50
    Hunii ami nasiig avarch baigaa humuusiig yagaad shagnaj uramshuuldaggui yum be.
    119.40.103.50
    Мэдэгдсэн Хариулах