Туул голд машинтайгаа урссан иргэдийг аврав
Өчигдөр орой 18:24 цагийн үед онцгой байдлын албанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Вилла” хотхоны харалдаа Туул голд 08-30 УНГ улсын дугаартай “Прадо” загварын суудлын автомашин хоёр зорчигчтой урссан тухай дуудлага иржээ.
 
Тус дуудлагын дагуу дээрх газарт Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18:53 цагт очиж, Баянзүрх дүүргийн харьяат, иргэн Б /28 настай, эрэгтэй/, иргэн Э /27 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргаж, автомашиныг татах боломжгүй тул орхижээ.

О.Сайхан
Оллоо.mn 


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.