Албан тушаал наймаалцахыг санаархсан гэх алдарт 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулаад байна.
Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргасан байгаа. Мөн гаргасан санал хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан байгаа бөгөөд өнөөдөр ээлжит бус хуралдуулах эсэхэд хариу өгөх ёстой юм.
Тэгвэл энэхүү “алдарт” 60 тэрбум төгрөгийн асуудлаар зарим гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Энэ асуудлыг ярихын өмнө бид эхлээд улс төрийн тогтолцоогоо авч хэлэлцэх цаг нь болчихжээ гэж хэлмээр байна.
Учир нь улс төрийн намын санхүүжилт төдийгүй сонгуулийн үйл явцыг маш тодорхой болгох хэрэгтэй. Аливаа мөнгө төгрөгтэй холбоотой буюу албан тушаал наймаалцсан гэх мэт асуудал энэ удаад дэгдээд байгаа юм биш шүү дээ. Өмнөх парламентад ч энэ талаарх асуудал гарч л байсан.
Энэ бүхэн нь эцсийн дүндээ тогтолцооны гажуудлаас үүдэлтэй байж болзошгүй гэж би хувьдаа харж байгаа. Яагаад гэвэл зөвхөн манай улсад гэлтгүй гаднын улсуудад ч улс төрийн нам, түүний санхүүжилт хардлага сэрдлэг дагуулсаар байна. “60 тэрбум”-ын тухайд хуулийн бүх шатны байгууллага дүгнэлтээ өгчихсөн шүү дээ.
Ийм байтал бид шинжээч биш учраас тайлбар хийх нь илүүц байх гэж харж байгаа. Нэгэнт л хууль шүүхийнхэн нь шалгаад дүгнэлтээ гаргасан байхад дахин нээлттэй сонсгол явуулаад байх шаардлагагүй гэж ойлгож байгаа” гэжээ.
О.Сайхан
Оллоо.mn