Алт олборлож байсан компани, нөхөрлөлд шалгалт хийжээ
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Заг, Жаргалант, Гурванбулаг, Галуут сумдын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, нөхөрлөлд шалгалт хийжээ.

Шалгалтаар “Хишигт хөндий” компанийн үйл ажиллагааг нь зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэж, “Сайхан байгаль” компани уурхайн кемпээ зөвшөөрөлгүй газарт байгуулснийг илрүүлэн, талбай чөлөөлөх шаардлага хүргүүлсэн байна.

Ашигт малтмал олборлохоор зэхэж буй “Вояжер минериал ресурсес” ХХК-ийн уурхайд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, улсын байцаагчид холбогдох чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-30 03:18:49
    боажя аас нехен сэргээлт хийдэг гэсэн тусгай зевшеерел эзэмшигч аж ахуйн нэгжууд хууль бусаар ашигт малтмал алт олборлодог уунд боажя буруутай шуу