Сүхбаатарчууд улсын цол хүртсэн хоёр бөхдөө байр бэлэглэж, аваргыг хурдан буянгаар мялаав
Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга наадам энэ сарын 27-29-ны хооронд Сүхбатаар аймгийн Дарьганга суманд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Алтан-Овооны тахилга таван жилд нэг удаа болдог бөгөөд энэ жил тахих зарлигийг Ерөнхийлөгч гаргасан байсан юм.  
Энэ удаагийн тахилга наймдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцсанаараа ихээхэн онцлогтой болов.
 
Дашрамд сонирхуулахад, овооны гол мод буюу амь модыг сорогшин мод гэдэг. Энэ мод нь мөнхийн ногоон, үр жимстэй байдаг. Алтан-Овооны сорогшинг Отгонтэнгэр уулаас газар хүргэлгүй залж аваачсанаас хойш 300 жил өнгөрч буй аж.

Энэ жилийн төрийн их баяр наадамд Сүхбаатарчууд өнгөтэй сайхан наадаж шинэ улсын цолтон хоёрыг өлгийдөж авсан юм.
 
Олон жил бөхийн тааварт зүй ёсоор багтаж явсан дөмөгүүдийг тодруулдаг дөрвийн даваанд дараалан дөрвөн жил өвдөг шороодсон Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар өнөө жил улсын харцага цол хүртэж нутаг усныхнаа баярлуулсан юм. Мөн түүнчлэн тус аймгаас шинэ улсын начин төрсөн нь Б.Батжаргал байв. Ийнхүү хос цолтонтой болсон аймгийн удирдлагууд өчигдөр тэднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Тухайлбал, шинэ харцага Ш.Мөнгөнбаатарт хоёр өрөө, шинэ начин Б.Батжаргалд нэг өрөө байр бэлэглэжээ. Мөн аварга Н.Батсуурьт хурдан буян бэлэглэж байна. Сүхбаатарчууд хурдан буянгаараа алдартай бөгөөд улс аймагт уралддаг хурдан морь бэлэглэсэн гэнэ.

Дашрамд, Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн даншигт Улсын аварга Н.Батсуурь, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Н.Батзаяа, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн, Улсын начин, Бо.Батжаргал, Б.Чимэдвандан, Б.Батжаргал нарын бөхчүүд зодогложээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mmm 2018-08-01 10:42:37
    Morini beleg gj yuhan bhav dee kk , ner tudii zuil shdee, harin ta nar ih 11uruu haus maus gj goridoj suuhaar unetei belegneesn tatvar tuluulei gej zalbir suu.....
  • Sandag 2018-07-31 05:39:43
    Энэ нөхдөд юу бүтээсэн гэж ингэдэг юм бол
  • Сүүгии 2018-07-30 20:07:54
    Тэгээл давраагаад байхаар бөхчүүд нь даам гараад хэрэг төвөг олиггүй бүхнийг хийх юм даа
  • Unshigc 2018-07-30 17:03:54
    Ulsiin toswiin mongoor bair saw ogohgui shuu. Huraaj awiii
  • Zochin  2018-07-30 09:09:03
    Batsuuri daldgart yu gej beleg ogch bga yum. Hoogood yavuulahgui. Ulsaas sul avsan tsaling n butsaaj toluul.
    • dorj 2018-07-30 19:22:41
      Uulaasaa beleg ogoogyi l gesen yg l dee, ter morinii delend xadag yuadaa l orxij taaraa. Yndsendee Batsuuri neg xadagaar "shatlaa" l gesen yg
  • бөх сонирхогч 2018-07-30 05:07:27
    зөв байна.дэмжиж байна.Үндэсний бөхөө Монголчууд өөрсдөө л дэмжихгүй юм бол өөр хэн дэмжих юм бэ.Эрлийз, хурлийзууд үндэсний бөхийг муулхаа больцгоо.
    • Ёнхор 2018-07-31 05:41:17
      өөрөөс чинь бусад нь бол хурлийз байлгүй бодвол
  • а 2018-07-30 04:42:16
    оркууд
  • Зочин 2018-07-30 03:22:31
    Батсуурь СБ аймагтай ямар холоотой юм. Бэлэг өгөөд яаж долигнож байна. Харин гамшигт дайчилж, хийгээгүй ажлын төлөө авсан цалинг төлүүл.
  • Бат 2018-07-30 01:32:00
    Бид спортын төрлөөр монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа залуучуудаа дэмжие монгол бөх яахав 2 хүн ноцолдхоороо 1 нь унадаг бид харж үзсээр эд нарыг өөхөн бөх ...