Даншиг наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэнэ
“Даншиг-Хүрээ цам 2018” шашин, соёлын арга хэмжээ наймдугаар сарын 4, 5-нд Хүй долоон худагт болно.

Тус шашин урлагийн наадамд морь уралдуулж, бөх барилдуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн даншигт өмнөх шигээ 256 бөх барилдуулах юм байна. Барилдах бөхчүүдийг энэ долоо хоногийн баасан гараг буюу наймдугаар сарын 3-нд 09.00-17.00 цагийн хооронд бүртгэх ажээ.
 
Бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын заал /хучнаар Хоршоолол нийгэмлэгт/ хийнэ. Наадамд барилдахаар бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирэх ёстойг сануулжээ.
 
Дашрамд дуулгахад, “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амарсайхан, Б.Пүрэвсайхан нарын 256 бөх эр бяраа уралдуудлан барилдаж байсан байжээ.

Үүнээс Архангай аймгийн Булган сумын харьяат бөх Р.Пүрэвдагва “Даншиг наадам-Хүрээ цам 2017” түрүүлснээр шашин соёлын наадамд гурав дахь удаагаа түрүүлж Даншигийн даян аварга цол хүртсэн юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөх сонирхогч 2018-07-30 09:51:48
    даншигт цол авлаа гээд түүнийг тоодог, үздэг, дууддаг газар ч алга.Даншиг гэдэг чинь "өргөл" гэсэн түвд үг гэл үү.юугаараа монголын үндэсний өв соёл болдог юм...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2018-07-30 06:36:50
    Shorootoi erslen avarga n yumuuu xaxaxa. Xoorxii zailuul.
    71.202.179.200
    Мэдэгдсэн Хариулах
  • damba 2018-07-30 06:11:50
    danshigt turuulj avraga bolson purevdagva haana tsoloo duuduulj bgaa yum hudlaa bn shuu!
    150.129.140.195
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэнийг хүсэгч 2018-07-30 05:00:01
    улсын наадамтай барицсан шашны баяраа хийхээ боль.Шашин Манж 2 нийлж Монголчуудыг дарангуулсаныг түүх гэрчилнэ.Тэгээд ч улсын наадмаас давсан зардалтай байж бол...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-30 02:22:51
    Барилдах яах вэ? Допинтой бөхчүүд барилддаг нь сонин байна. Энэ зуны наадмаас хэдэн допин илэрснээ хурдан зарлаач
    66.181.168.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-30 02:08:18
    сайхан чи эруул уу ... 2017... оны наадам енеедер эхэллээ гэн уу дандаа боловсролгуй сэтгуулч нэртэй малнууд ажиллах юмаа пгоо гэж мал нэрээ сольчихоо юу
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах