Зүүн бүсийн наадмууд болж, Туркийн сургуулийн захирлыг хулгайлахыг оролдсон долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Гол онцлох үйл явдал нь өнгөрсөн баасан гарагт өрнөсөн Турк Монголын хамтарсан сургуулийн захирлыг хулгайлахыг завдсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг оролдсон гэх үйл явц байлаа.
 
Турк сургуулийн захирлыг хулгайлахыг завдав
 

Турк сургуулийн захирал Вэйсэл Ачкайг улсынх нь тагнуулчид Монголоос хулгайлан авч явах оролдлого бүтэлгүйтэв. Монгол ардчилсан орон гэдгээ харуулав. Туркийн дарангуйлагч Эрдоган ардчилсан үзэлтэй хүмүүсийг хил хязгаар хамаарахгүй орон орноос хулгайлан нутагтаа аваачиж тамлан зовоодог гэсэн мэдээлэл байгаа юм.

Түүнийг өнгөрсөн баасан гарагийн өглөө гэрээсээ гараад явж байхад нь машинтай үл таних этгээдүүд хулгайлсан юм. Улмаар Туркээс гурван онгоц ирж авч явахыг оролдсон ч манай хууль хяналтынхан өгч явуулаагүй. Яагаад гэвэл Монголын нутаг дэвсгэр дээрээс хууль ёсны амьдарч байгаа хүнийг хулгайлах ёсгүй гэж үзсэн юм.

Тиймээс ирсэн онгоцууд тэр өдрийнхөө орой 21.00 цагийн үед буцаад ниссэн байгаа юм. Харин Вейсэл Акчай энд үлдэж, одоо хохирогчоор шалгагдаж байгаа бөгөөд түүнийг хулгайлсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
 
Дарханы замын санхүүжилт шийдэгдлээ


Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Дээрх төслийн хүрээнд Монгол Улсыг БНХАУ болон ОХУ-тай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн 311 км автозамд засвар шинэчлэлтийн ажил хийнэ. Үүнд АХБ-наас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж байгаа юм.

Гэрээний хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд эвдрэл гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг 9 цэгийг засахаас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийх юм.

Энэ удаагийн 60 сая ам.доллар нь АХБ-ны ердийн зээл юм. 7 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж, 20 жилийн хугацаанд зээлээ төлнө. Өнөөдрийн байдлаар манай улсын авто замын өнөөгийн сүлжээ 48.538 километр үргэлжилж байгаагаас13.2 хувь нь хатуу хучилттай юм.
 
АТГ-аас ажлаа тайлагнаж олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэв



Сар болгон АТГ-аас мэдээлэл хийж, ажлаа тайлагнадаг уламжлалтай билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурал их ширүүхэн болсон юм. Ажлаа хийж чаддаггүй, авлигачдыг өмөөрч хамгаалдаг хэлтсийн дарга нарыг нь сэтгүүлчид хэлэх үггүй болтол нь шүүмжлэв.

Тухайлбал, удаан шалгагдаж байгаа алдарт хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг хаачсан юм бэ. Экс ерөнхий сайдуудыг батлан даалтад гаргаад хэрэг нь замхраад таг боллоо. Албан тушаал наймаалцахыг оролдсон 60 тэрбумын төгрөгтэй холбоотой хэрэгт албан тушаалтнуудад яагаад хариуцлага тооцохгүй байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хамаатан болох Н.Энхбаатарыг авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байгаа асуудалд, “Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж байгаа гэх мэт олон асуудалд хариу авахаар шахаж шамдуулж тайлбар авсан юм.
 
Зүүн болон төвийн бүсийн наадмууд болж байна



Энэ сарын сүүлчээр буюу өнгөрсөн баасан гарагаас эхлэн Сүхбаатар, Булган, Дорноговь зэрэг аймгуудад зүүн бүсийн наадам болж байна. Харин энэ жил баруун бүсийн наадам гэж болохгүй бөгөөд дээрх наадмуудаар энэ жилийн наадам отголж байна. Гэхдээ ирэх сарын эхээр Даншиг наадам Хүй долоон худагт болно.

Мөн түүнчлэн Эрдэнэт хотод болж буй төвийн бүсийн даншиг наадам ч үргэлжилсэн хэвээрээ байна.

Булган аймаг үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадам их сүртэй болж байгаа талаар наадамчин олон ярьж байна. Улсын их баяр наадмаас л илүү болж байгаа талаар ярьж байна.

Тэгвэл эдгээр наадмуудад улсын цолтой ямар ямар бөхчүүд барилдаж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
 
Төвийн бүсийн наадамд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Улсын начин Б.Бадамсүрэн, Л.Шинэбаатар, Ч.Хөхчирэнгэр, Э.Ванданцэрэн, шинэ начин Б.Даваа-Очир нарын тэргүүтэй 128 бөх барилдаж байна.
 
Сүхбаатар аймагт болж буй Зүүн бүсийн даншигт Улсын аварга Н.Батсуурь, Усын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Н.Батзаяа, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн, Улсын начин, Бо.Батжаргал, Б.Чимэдвандан нарын бөхчүүд зодоглож байгаа бол

Дорноговь аймагт болж буй говийн бүсийн даншигт Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага А.Цацабшир барилдаж байна.

Харин Булган аймгийн 80 жилийн ойд Улсын арслан Д.Азжаргал, Р.Пүрэвдагва, Улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, Улсын харцага Г.Алтангэрэл, М.Бадарч, Улсын өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Улсын начин С.Дэлгэрбат, Б.Амарзаяа, Л.Батзориг, Д.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Тамир, Ж.Дагва-Очир, Д.Амаржаргал барилдаж байгаа бол

Багануурын уурхайн 40 жилд Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Д.Бумбаяр нарын улсын цолтнууд тус тус барилдаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2018-07-30 04:08:42
    Ene huniig hezeech turkad ugch bolohgui shuu mongolchuudaa. Erdagon bol zugeer l jijighen hulgaicj.
  • иргэн 2018-07-29 13:38:33
    гарчигаа зев бич сайхан малаа бусийн наадмууд гээч зуун бусийн наадмууд гэхээр энэ бусэд олон наадам болсон юм шиг ойлгогдоно биздээ сайхан малаа
  • зочин 2018-07-29 13:36:00
    увсынханд допинг хамаагуй болсон уу баянменхеер турий барьж бат орших барилдаж болдог бусад нь болохгуй байдгийн учир юу вэ шунал баянменх ямар хахууль авав