Алаг зам арилгах нь юу ч биш юм байна, цаана чинь бүхэл бүтэн хар зам урсгачихжээ
Төрийн хуулийг хэн ч зөрчиж болно, харин байгалын хуулийг хэн ч зөрчиж эсэргүүцэж чаддаггүй юм гэж юутай үнэн юм бэ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хэн ч хүчин мөхөсдөнө.

Хэдэн өдөр үргэлжлэн орсон бороо орон нутаг болоод нийслэлийнхнийг шалгаад авлаа. Орон гэрээ үерт урсгаж, салхи шуурганд унагаасан өчнөөн айл өрх байна.

Баян-Өлгий аймаг гэхэд үерт автаж гамшгийн хэмжээнд хүрсэн. Тэгвэл уржигдраас эхлэн орсон усархаг борооны улмаас Өмнөговьчууд хэцүүдэж эхэллээ. Хэд хэдэн сум руу явдаг байсан хар замыг нь борооны ус урсгачихжээ.

Хурмаст тэнгэр, хур бороо хатуу ширүүхэн байна.

Өчигдөр орсон их хэмжээний борооны улмаас айл өрх, албан байгууллага үерийн усанд автаж Даланзадгад сумын Онцгой комисс яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.  

орсон борооны үерийн аврах ажиллагаанд Даланзадгад сумын ЗДТГ, Мэргэжлийн анги, Захирагчийн ажлын алба, Аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, Цагдаагийн газар, ДзДЦС ТӨК, Гүний ус, Дулаан хангамж зэрэг байгууллагуудаас 120 гаруй хүн ажиллаж шуурхай арга хэмжээ авсаар байна. Байгууллага, орон сууц, айл өрхийн 32 дуудлагаар үерийн усыг зайлуулах, гадагшлуулах ажлыг одоог хүртэл хийсээр байгаа.

Өнөөдөр бороо дахин орох магадлалтай байгаа тул айл өрх албан байгууллага анхаарал сэрэмжтэй байж, урьдчилсан сэргийлэх ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг аймгийн ЗТДГ-аас сануулж байна.

Мөн үерийн усаар дамжин ходоод гэдэсний халдварт өвчин тархаж байгаа тул иргэд үерийн усанд автсан хоол хүнс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэхгүй байхыг анхааруулж, иргэд хот хооронд болон хөдөө орон нутаг руу цаг агаарын хүндрэлтэй байгаа үед онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулав.

Хар усан бороонд урсгаж эвдэрсэн хар зам л хайран байна. Бөөн мөнгө, бүтээн байгуулалтын хамт урсав. Хийсэн бүтээн байгуулалт хөдөлмөрийг нь байгалийн гамшиг юу ч үгүй хийлээ дээ. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл бол хэлж биш хийсч ирдэг ам гарч болдогүй гэдэг.

Говь нутагт үер ус ихтэй гамшгийн байдалд байгаа тул наашаа цаашаа аялж зугаалах байгаа гадаад дотоодын жуулчид зорчин явагчид Тур операторууд аялал зугаалга, амралтаа хойшлуулж, мэдээ мэдээлэлээ байнга сонсож байж ажил амралтаа зохицуулаарай.

Ёстой нөгөө нийслэлд нэг хоног орсон бороо алаг зам арилгах нь юу ч биш юм байна. Бүхэл бүтэн засмал хар замыг юу ч үгүй урсгачихжээ. Хараад халаглахаас өөр яах билээ. Замыг сэргээн засварлахын тулд дахиад өчнөөн их мөнгө улс, аймгийн төсвөөс гарах нь тодорхой болов. 





О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-07-30 11:58:33
    Ene ch harin ovoo zuzaan haragdaj b.a Manaidaa gaigui l zam baij dee
  • Зочин 2018-07-30 03:22:48
    Baigal ooriinhoo aygiig haruulj yum hiij chaddaggvi nuhdod zaagaad ogood baigaa yum bishvv dalan hooloigoo tomsogo harin ch vvnees harj sain bolgoj avah hereg
  • 123 2018-07-30 02:29:53
    Ene bol tsever zurgiin baiguullagiin aldaa
  • Зочин 2018-07-30 02:11:34
    Зам дагасан булхай. ЗТЯ-наас сайдаааа цэрэг хүртэл шалгаж эзэнг тогтоох хэрэгтэй.Ялангуяа Онон,Доржпалам,гишүүн Дамба-очр гээд цувж өгнө.
  • зочин 2018-07-30 01:55:56
    урд хөршийнхөө зам тавиж байгааг харсан байлгүй дээ.гэтэл манайхан болхоор мөнгө иддэг халтуурчид эдэнд хариуцлага тооцох ёстой. алийн болгон толгойг нь илэх юм...
  • Kkk 2018-07-30 00:36:56
    Baidliig ajval suuri ih muu hiisen bn. Tehnologiin daguu hiigeegui l bna
  •  2018-07-29 16:16:02
    ийм зам хийсэн тендэр өгсөн хүмүүсийг барьж хохирлыг төлүүл. төлж чадахгүй гэвэл эд эрхтэнийг нв зараад ч болсон улсын хохирлыг төлүүл. зээлээр авсан мөнгийг .....
  • irgen, 2018-07-29 15:49:33
    us zailuulah hooloi n jijigdsen bololtoi, arai tomiiig hiihgvi de,
  • уншигч 2018-07-29 15:49:24
    Зам барих ийм амархан байсан юм бол эрт оролддог байж. Зvгээр шороо овоолоод л замын хараа хайргатай холиод индvvдэх зvйлийг ойлгохvй едий хvрдэг.
  • иргэн 2018-07-29 11:22:51
    монгол улсад инженер гэж мэргэжил ер нь хэрэг байдаг юм уу тэд нар нь ийм чадваргуй юм уу эсвэл их багагуй бугдээрээ луйварчид болчихсон юм уу монгол хятадын
  • Зочин 2018-07-29 07:28:17
    Хар биш, асфальтан зам. Алтан шар зам гэдэг биш билүү?
  • Chingis haan 2018-07-29 06:50:54
    Yasan numgen zam be. Iim zam barisan zahirliin gariig tasdaj haya.
  • Бат 2018-07-29 06:49:51
    Зам барихад инжнерийн шийдэл хэтийг харсан бодлого дутаад нэг л хүний хүн шиг байх юм аа