НОБГ: Манайд дэд ахлах Д.Самбуу гэж алба хаагч байхгүй
Онцгой байдлын албаны нэр барьж хуурамч нэрээр байгууллага, компанийн нэр төрд халдаж худал ташаа мэдээлэл тарааж байна гэсэн мэдээлэл гарав.

Учир нь энэ сард хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас “Номин” констракшны бариулсан “Ривер гарден” хотхоны талаар ташаа мэдээлэл тараасан. Түүнийг нь хэвлэлийнхэн онцгой байдлын албаны эх сурвалж болгон ашиглаж худлаа мэдээлэл бэлтгэн тарааж байна гэх. Мөн цахим сүлжээгээр энэ мэдээллийг олон хүн шэйрлэж тараагаад байгууллагын нэр төрд халдаж байна гэсэн юм.

Тодруулбал, ОБГ-ын дэд ахлах Д.Самбуу “Ривергарденд 10 -аад насос ажиллаад хүчрэхгүй байна. Хүн ороогүй шинээрээ байрнууд 5-8 градусын хазайлт өгсөн. Гараашийн тогтоол усанд нь нэг хүн тогонд цохиулж үхсэн байдалтай олдсон. Ус ундарч зарим газраа бүр оргилж гарч байна, газар доогуур нь гол урсаж байгаа ба цэвэр усны нөөц дээр баригдсан байна. Барилгын усны хамгаалалтын далан, барилгын аяган суурийн материал эсэргүүцэл зэргийг тооцож бариагүй байгаа нь тогтоогдсон” гэсэн мэдээлэл байсан юм.

Тэгвэл ийм дэд ахлах байдаг эсэх талаар НОБГ-ын эх сурвалжаас асуухад “Наад мэдээлэл чинь худлаа ташаа мэдээлэл. Манайд дэд ахлах Самбуу гэж алба хаагч байхгүй. Тэгээд ч Ривер гардений байрны подвалд хүн нас бараагүй. Өөр хотхон байсан. Барилгын талаарх мэдээллийг манайх мэдэхгүй шүү дээ. Тэр байрны доогуур ус оргилсон энэ тэрийг яаж мэдэх юм. Тусгай барилгын мэргэжилтнүүд мэднэ биз дээ. Тиймээс наад мэдээлэл чинь огт худлаа шүү. Байгууллагын нэр барьж ашигласан байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2018-07-30 04:58:39
    Үнэн л байгаа ш дээ Ард түмнээ хулхидаж байраа зарах гээд ХҮмүүсээ битгийРИВЕР ГАРДЕНД байр авч шатаарай.
  • иргэн 2018-07-29 13:41:12
    гарчигаа зев бичээч дээ сайхан малаа алба хаагч гэдэггуй албан хаагч гэдэг юм
    • зочин 2018-07-30 04:21:01
      Малаар дууддаг малаа алба хаагч гэдэг юм. Хуулиндаа тэгээд заачихсан юм.
  • иргэн 2018-07-29 08:23:39
    барилгын нэр шаардлагагүй ээ бүх барилга л ийм байгаа насаараа зээлийн дарамтад орж өр тавин барин авахаа л байчих л даа