Тарваган тахлын эсрэг вакцинд хамралт 65.5 хувьтай байна
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтын хамралт эхэлсэн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 65.5 хувьтай байна. Хэнтий, Баян-Өлгий, Улаанбаатар, Төв аймгийн дархлаажуулалтын хамралт өндөр буюу 90-100 хувьтай Ховд 39.7хувь, Увс 46.5 хувийн хамралттай байна.
 
Мөн энэ сарын 24-нд СХД, БЗД-ийн хэмжээнд хоёр удаагийн ирүүлсэн амьтны дуудлагад үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ хийхээр хүлээн авав.
 
Он гарсаар нийслэлийн зургаан дүүрэгт (БЗД, БГД, ХУД, СБД, СХД, ЧД)-ийн хэмжээнд нийт 30 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин үүсгэгч илрээгүй байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.