Даланзадгадад үер бууснаас болж олон айл усанд автжээ
Өмнөговь аймгийн нутагт 07 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Даланзадгад сумаас Баяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс сумдын чиглэлийн хатуу хучилттай автозамын 58-60 дахь километрт замын зорчих хэсэг эвдэрсэн билээ.

Замын эвдрэл зам тээврийн осол, хэрэг гарах шалтгааныг бүрдүүлсэн тул Замын цагдаагийн тасгийн алба хаагчид автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.

Мөн Даланзадгад сумын хэмжээнд их бороо орсны улмаас айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд үер усанд автсан байгаа юм. Үeр усны дуудлагын дагуу сумын Захирагчийн ажлын албаныхан түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж олон айлыг усны аюулаас аварч, сэргийлсэнд ард иргэд баярлаж талархснаа илэрхийлсэн байна.






О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mmm 2018-08-01 10:39:04
    Bayan aimag ulsaas tuslamj guihgui yanzalchih bhl daa, sn2 govi neg tsangaagaa tailsan bna
  • Зочин 2018-07-30 10:44:03
    Өлгийд үер буухад муу хасагууд үхэж далд ор гээд байсан нөхдүүд одоо яах бол. Хүн чанаргүй эх орон гэсэн сэтгэлгүй гарууд.
  • иргэн 2018-07-30 04:25:18
    Говийн хөрс минь цангаагаа тайлжээ. Энэ их ус ямарч байсан говийхоо хөрсөнд л шингэнэ. Сайхан байна.
  • ДЗ 2018-07-29 12:42:45
    Говийн хөрсөнд гэнэтийн их ус шингэдэггүй учраас үер болон урсдаг юм!! Гэвч хуурай ган болж байснаас дээр л дээ!!!