НОБГ: Нийслэлд үер устай холбоотой ганц ч дуудлага ирээгүй
Нийслэл борооны усанд автаж, ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууд нь үерт урсчих гээд сандаргаж байна. Хэдэн өдөр үргэлжилэн орсон бороо хэсэгхэн завсарлаад уржигдраас эхлэн мөн л өдөр шөнөгүй орж байна.
 
Өнөөдөр ч үргэлжилсэн бороо орсон хэвээрээ байна. Борооны улиралд НОБГ-ын ачаалал нэмэгддэг бөгөөд ихэнх нь үерт автлаа борооны усанд боогдсон гэх дуудлага ирдэг аж.
 
Тухайлбал, өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд орсон борооны улмаас олон айл өрх үерт автаж онцгойн тусламж авчээ. Тодруулбал, үертэй холбоотой 280 гаруй дуудлага ирснээс 28-д нь тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлсэн байна. Харин нийслэлийн нэг дүүрэг болох Сүхбаатар дүүрэгт гэхэд үерийн усанд автсан, автах магадлалтай 600 гаруй айл өрх байна гэсэн судалгааг гаргажээ.
 
10 хоногийн устай борооноос хойш ард иргэдэд үер усны аюулаас сэрэмжлүүлэх зөвлөмж, албан байгууллагуудад үүрэг чиглэл өгснөөр өөрсдийнхөө эд хөрөнгийг хамгаалж чадаж байна гэнэ.
 
Уржигдраас эхлэн орсон борооноос хойш өнөөдрийн байдлаар НОБГ-т үер устай холбоотой ганц ч дуудлага ирээгүй байна гэдгийг албаны эх сурвалж хэлэв.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • akaa 2018-08-01 15:58:53
    утсаа авахгүй улсууд чинь яаж дуудлага авах юм бэ
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Дуудлага огвол ачигдах байхоо 2018-07-28 12:34:50
    Усанд автлаа гээд дуудвал чи уерийн аман дээр бн гээд нуулэчих болохоор хэн дуудлага огох вэ ОБГ асуудлыг шийдчихдэг царайлчих юмаа
    103.10.23.105
    Мэдэгдсэн Хариулах