Аймаг, сумдын аюулгүй нөөцөд 1400 тонн өвс, 720 тонн гар тэжээл бэлтгэнэ
Наадмын маргааш намар гэж үг бий. Энэ жилийн хувьд долдугаар сар хур бороо элбэгтэй сар болж дуусч байна. Тиймээс газрын гарц өвс ногоо хадлан тэжээл сайн гарна гэж үзэж буй. Ард иргэд, малчдыг өвөлдөө бэлтгэхийг аймаг, нийслэлийн Засаг даргын газраас захирамж гаргаж үүрэгдэж эхэлжээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын 7-р сарын 24-ний өдрийн 03 дугаар аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгавар гарлаа.  Энэ жил 19 сум тус бүр сумынхаа аюулгүй нөөцөд 50 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэнэ. Харин малчдын түвшинд сум тус бүр 3000-5500 тн өвс, 40-90 тн гар тэжээл бэлтгэх ёстой ажээ.

Өөрөөр хэлбэл, сумд энэ намар нийт 80,000 тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэнэ гэсэн үг. Аймгийн нөөцөд 450 тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгэх юм. Аймгийн аюулгүй нөөцөд 33 албан газар, байгууллагууд ажиллаж байгаа хүнийхээ тооноос хамааран 500 кг-аас 6600 кг өвсийг бэлтгэж өгөхөөр тооцоолж албан даалгаварт хавсаргажээ.

Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын 2018 оны 7-р сарын 04-ний өдрийн 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сумдын Засаг дарга, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарт дээрх албан даалгаврыг хүргүүлсэн байна.

Албан даалгавар нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, сум, багийн Засаг дарга, малчид, мал бүхий иргэд, төв, суурийн газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах гэсэн дөрвөн чиглэлээр гарав.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-28 06:37:31
    хотын хүн амыг зовоож байгаа хогийн ургамлыг гараар хадаж авах зөвшөөрл хотын дарга өг. хотын ойр орчмын сумдын малчид ирж хадаж аваг.
  • ? 2018-07-28 06:11:05
    Намар болтол наадахаар шийдсэн монголчууд энэ тоог яаж биелүүлнэ дээ???