Төрийн их баяр наадам дууссаны дараагаас эхлэн нутаг ус дов жалгаараа хуваагдан төрийнхөө их баяр наадамд ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Н.Батсуурийг баруун солгойгүй балбаж, нүдсээр өнөөдрийг хүрлээ.
Сүүлийн үед бөхчүүдийг тойрсон элдэв хов жив, хор хутгуур ч их гарах болов.
Тиймдээ ч бөх хүн баялаг бүтээгдэггүй, бөхөн гөрөөс сааль өгдөггүй зэрэг олиггүй үгийг гаргачихаж.
Яагаад төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн бөхөө хүндэлж дээдэлдэггүй, муулж гоочилж, доог тохуу доромж хараал урсгаад байгааг үнэндээ ойлгохгүй юм.
Шинэ аварга Н.Батсуурьт ОБЕГ-аас дэд хурандаа цол олгосныг буруутгаж, өнөөдрийг хүртэл муучилж гоочилж, газрын гаваар ортол нь доромжилж байна. Ард иргэд олон нийтийн зүгээс бухимдаад байгаа ганц үйлдэл нь галын шугаманд осол аваарт ганц ч удаа гавьяа байгуулж, гал унтраалцаагүй хүнд дэд хурандаа цол олголоо гэдэгт гол асуудал яваад байх шиг санагдсан.
Тэгвэл дэд хурандаа цолыг ганц Н.Батсуурьд өгөөд, тэр авчихсан юм бишээ. Өчнөөн олон байгууллагаас авсан цолтой бөхчүүд бий. Тэдэнтэй барьцах хэрэгтэй. Тэд онцгой болон хүчний байгууллагад ямар гавьяа байгуулсан юм бэ. Мөн л шинээр улсад цол авахад нь өгсөн хурандаа, дэд хурандаа нар. Өнөөдрийг хүртэл байгууллагаас олгосон эдгээр цолоороо бэлгэ тэмдгээ хийгээд л явж байгаа бөхчүүд шүү дээ. Тэдэнтэй барьцахгүй байж ганцхан Н.Батсуурьтай барьцаж, талцаж хэрэлдэж уралцаж суугаа нь үнэндээ таалагдахгүй байгаа юм.
Учир юу вэ гэвэл яг үнэндээ ганцхан ОБЕГ-т ч биш цэрэг, цагдаагийн спорт хороодод харьяалагддаг тамирчин алба хаагчид маш олон бий.
Ингээд хүчний болон онцгойгоос хурандаа цол хүртсэн бөхчүүдтэй танилц
Тухайлбал, Даян аварга Г.Өсөхбаяр хурандаа, Г.Эрхэмбаяр аварга хурандаа, Б.Пүрэвсайхан заан ахмад, С.Мөнхбат аварга дэд хурандаа, улсын заан М.Өсөхбаяр дэд хурандаа, Улсын арслан До.Ганхуяг дэд хурандаа цолтой.
Өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлж Улсын арслан болсон Хорих 405 дугаар ангийн тамирчин, хошууч Ц.Содномдоржид дэд хурандаа цол, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахмад Т.Баасанхүүд хошууч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА-Хорих 413 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Н.Жаргалбаярт ахмад, Хорих 439 дүгээр ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Серикт дэслэгч цолоор тус тус шагнаж урамшуулж байв.
Түүний өмнөх жил Ч.Санжаадамба аварга наадамд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд амжилттай барилдаж, 10 даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба, ес даван Арслан цол хүртсэн Р.Пүрэвдавга нарыг ахмад цолоор, зургаа давж Улсын харцага цол хүртсэн Б.Бат-Өлзий, тав давж начин цол хүртсэн Б.Дэлгэрсайхан, М.Бат-Отгон, Ц.Нямдорж, Л.Шинэбаатар нарыг дэслэгч цолоор тус тус шагнасныг гардуулан өгсөн байдаг юм.
Байгуулагын цолоор шагнуулсан бөхчүүд ийм олон байхад нэг бөх рүү нийтээрээ дайрч давшлах биш, харин үнэхээр шүүмжилмээр байгаа бол бөхчүүдэд цол олгоод байгаа тухайн байгууллага, энэ нийгмийн гажуу буруу тогтолцоог шүүмжлэх хэрэгтэй болов уу.
О.Сайхан
Оллоо.mn