Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлж чадсангүй
Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар элит” сургуулийн дэд захирал Вейсел Аксайг өчигдөр өглөө 09.40 цагийн орчинд үл таних этгээдүүд Сүхбаатар дүүрэг дэх Циркийн хажууд гэрээсээ гарахад нь хулгайлсан хэрэг өчигдрийн дуулиан шуугиан байлаа.

Энэ тухай мэдээллийг өчигдөр тус сургуулийн ерөнхий захирал Д.Ганбат олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан бөгөөд 14.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудал руу хөдөлсөн. Учир нь, Туркийн тагнуулын байгууллага Вейсел Аксайг хувийн онгоцоор авч явах гэж байна гэж тэр мэдэгдсэн. Туркээс гурван онгоц ирж нисэх буудал дээр олон цаг болоод орой 21.20 цагийн үед хэнийг ч авч явалгүй, хэн ч үлдэлгүй гурван онгоц хөөрсөн байна.
 
Харин хулгайлагдах шахсан Вейсэл Аксай Эрүүгийн цагдаагийн газарт өдөржин хамгаалалтад байж байгаад онгоцуудыг явсны дараа эмнэлэгт очиж биеийн байдлаа үзүүлчихээд гэртээ харьсан байна.

Туркийн хэд хэдэн хэвлэлд Монголын тагнуулын байгууллагын тусламжтайгаар түүнийг хулгайлж, авчрах гэж байсан тухай мэдээлсэн байна. Гэхдээ удалгүй тэр мэдээллээ устгажээ. Захирал Вейсел Акчайгийг хулгайлсан гэх этгээдүүдийг цагдаагийнхан баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн байна.

Цагдаагийн газрын эх сурвалжийн хэлж буйгаар “Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт ирүүлсэн “2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09.51 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсэл Аксайг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, Toyota Alphard маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх” гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж байна” гэсэн юм.
 
Энэ асуудалд АН-аас анхаарал тавьж мэдэгдэл гаргаж, мөн холбогдох яам болон газруудаас цаг тухай бүрд нь мэдээлэл өгсөн. ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэсэн тайлбарыг хийсэн юм.

Гадаадын иргэн харьяатынхан тухайн иргэнийг Монгол Улсаас албадан гаргах шаардлагагүй, тэгээд ч гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй дээр 2019 оны аравдугаар сар хүртэл Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэн гэдгийг онцолжээ.

Ийнхүү Турк улсын тусгайгынхан хүн хулгайлж чадсангүй. Учир нь дээрх сургуулийн захирал Монгол Улсад 24 жил амьдарч байгаа бөгөөд хууль ёсны амьдарч байгаа хүнийг хулгайлах ёсгүй гэсэн байр суурийг Монголоос гаргасан байгаа юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэнэ 2018-07-28 19:25:56
    Хурцад хэдэн төгрөг өгчихсан бол өдийд турзийн шорондоо уйлаад сууж байхгүй юу
    103.57.92.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-07-28 11:44:15
    Hurtsaar surgalt yavuulaa
    139.5.219.192
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-28 07:32:15
    Монголчуудыг басаж болохгүй гэдгийг ойлгуулсан үйл явдал болоод өнгөрлөө.
    122.201.21.230
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-07-28 05:42:02
    Төрийн гадаад бодлогын гүйцэтгэх ажиллагааг ГХЯ оновчтой хэрэгжүүлжээ/З/Гхууль15-г үз/Харин ЕРӨНХИЙ САЙД, түүний харьяа ТЕГ -аас яасын бол /З/Гхууль 20-г үз/?...
    202.9.42.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Анхаар! 2018-07-28 04:41:27
    Монголын Тагнуулын газар гэж юу ч хийж мэдэх малууд байнаа даа?!?! Орвонгоор нь сольж өөрчлөх хэрэгтэй!! Татан буулгасан ч гарзгүй!!!
    66.181.160.12
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-07-28 05:44:37
      Харин монголын тагнуулынхан сайн ажилласны хүчинд хулгайлуулалгүй аваад үлдсэн юм биш үү?
      27.123.212.132
      Мэдэгдсэн Хариулах
      • БАТ 2018-07-29 14:56:47
        ТУРКЫН ЗАХИАЛГААР МАНАЙ ТАГНУУЛЫНХАН ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ТЭНЭГ ХҮНД Ч ОЙЛГОГДОХООР БАЙНА, ХАРИН МАНАЙ ГХЯ ,ЦАГДАА, ЗАРИМ УЛС ТӨРЧИД ИХСАЙН АЖИЛЛАА
        66.181.160.47
        Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-07-28 05:44:28
      ЕРӨНХИЙ САЙДАД МЭДЭГДЭЛГҮЙ ТҮҮНИЙ ШУУД УДИРДЛЫН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛАХГҮЙ ДЭЭ ???
      202.9.42.9
      Мэдэгдсэн Хариулах