Вейсел Аксай захирлыг хулгайлахын тулд урьдчилан бэлтгэсэн байжээ
Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Аксайг өнөө өглөө үл таних этгээдүүд гэрийнх нь гаднаас хулгайлсан гэх мэдээллийг тус сургуулийн монгол дахь захирал Б.Ганбат цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.

Захирлыг тагнуулынхан хулгайлсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд Туркээс онгоц ирж түүнийг авч явах гэж байгаа тул сургуулийнхан болон ар гэрийнхэн нь эсэргүүцэж Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр цугларсан байна гэнэ.

Харин энэ талаар ЦЕГ-аас өгч байгаа мэдээлэлээр бол “Иргэн Вейсел Акчай нь өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд саарал өнгийн цувтай гэрээсээ гараад явж байхад нь саарал өнгийн Альфард маркийн автомашин зогсч, машин руугаа чирээд оруулсан байна. Тухайн автомашины дугаар Монголынх байсан. Гэхдээ шалгаад үзэхэд хуурамч дугаар болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, урьдчилж бэлдсэн үйлдэл байжээ. Хэрэв гадаадын тусгай байгууллага Монголд мөрдөн шалгах нууц ажил явуулбал хууль зөрчсөн үйлдэл болно. Бид лавшруулан шалгаж байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2018-07-29 11:14:32
    Mongoliin zasgiin gazar ug ni Turkiin zasgiin gazartai l harizah yostoi, Herev zasag ni husch bval tuuniig ogoh yostoi.
    211.116.50.26
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2018-07-28 01:57:51
    Shuugian namdhaar ni turked ugcihuuc tur erguulj hunii amind hursen c yum biluu. Mongol iim yumnaas zaitai baih heregtei.
    27.123.214.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Шалгах хэрэгтэй!!!!! 2018-07-27 10:59:58
    Түркийн тусгай алба манай Хурцууд шиг гадаад улсаас хүн хулгайлахгүй ээ!!! Харин манай тагнуулынхан л туслаж тэнэгтэж байгаа биз!!!! Зүгээр орхиж болохгүй!!!!
    66.181.160.67
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2018-07-27 16:58:43
      Тагнуулын ажлыг та ч заахгүй, цагдаа ч заахгүй
      182.160.36.188
      Мэдэгдсэн Хариулах