Гэрлийн гялбаа сааруулагчийг үнэгүй нааж өгч эхэлжээ
Орой үдшийн цагаар орон нутгийн замд жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйгээс болж осол гаргах тохиолдол зөндөө гардаг байна.

Учир нь харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секундын турш юу ч харах боломжгүй болгодог. Үүнийг хурц  гэрлийн гялбаанд орох гэж ярьдаг билээ.

Шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60 хувь нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг ажээ.

Түүнчлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийн нүдийг хүчтэй гялбуулдаг гэх мэт хэд хэдэн бэрхшээл шалтгаан бий.

Тэгвэл өчигдрөөс эхлэн Замын цагдаагийн албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг “anti lights”-ыг зарим нэг автомашинд үнэгүй нааж өгч байгаа юм байна. Энэхүү наалт нь гэрлийн тусгалын гялбуулах хэсгийг байхгүй болгодог эерэг талтай аж.

Мөн гэрлийн гялбааны талаар жолооч нарт хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж эхэллээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.