Турк Монголын хамтарсан сургуулийн гадаад захирлыг хулгайлжээ
Өнөөдөр өглөө Турк Монголын хамтарсан сургуулийн гадаад захирлыг нь гэрийнх нь гаднаас хулгайлсан хэрэг гарчээ.

Энэ талаар тус сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн гаднаас дараах тайлбарыг хийж байна.

Тэрбээр “Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Veysel Akcay захирлыг Старикс машинтай үл таних этгээдүүд өнөөдөр өглөө 09.30 цагийн үед гэрийн гаднаас нь хулгайлаад явсан. Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад гарчихаад байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн албад мэдүүлэг өгөөд байгаа юм байна. Хэн гэж хүмүүс ямар зорилготой хулгайлсан гэдгийг зарим хүмүүс гадарлаж байгаа байх.

Бид нарын авсан мэдээллээр Туркээс өнөөдөр жижиг хэлбэрийн онгоц Буян-Ухаад буух юм шиг байна. 3-4 цагийн дараа буцаад Турк рүүгээ явах юм байна. Манай сургуулийнхан бүгдээрээ нисэх онгоцны буудал дээр очно. Энэ хэргийг шалгаж, буруутай этгээдүүдийг олж өгөхийг хүсч байна” гэлээ.

Харин энэ мэдээллийн дагуу ЦЕГ-аас  тодруулахад "Энэхүү мэдүүлгийн дагуу хулгайлагдсан эсэхийг шалгаж нөхцөл байдал тодорхой болсны дараа мэдээлэл өгөх боломжтой" гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ab 2018-07-27 18:22:19
    mongol democracy gedgee delhiid haruulah heregtei. mungu avch daranguilagchid hun tushaaj bolohgui.
  • Mongol hun 2018-07-27 08:25:42
    Erdogani zov shuu dee, hun ee avch bn..
  • хараа 2018-07-27 07:57:43
    Туркийн тусгай алба дэлхий даяар өөрсдийн сөрөг хүчнийнхнийг хулгайлаад байгаа нутаг руугаа авч яваад байгаа гэсэн, одоо манай ээлж болж байгаа юм байна л да