Энэ оны эхний хагас жилд 43 мянган хүн эрүүлжүүлэгджээ
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 43 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.3 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн зургаан хувиар, баривчлагдсан хүн 24.1 хувиар тус тус буурчээ.
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 103.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.3 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 55.1 хувиар, нөхөн төлүүлсэн хохирол 75.6 хувиар тус тус буурсан байна.

Бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 903 болж, 9.7 хувиар өссөн бол согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 1,485 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1,421 бүртгэгдэж 18.1 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 432 болж, 16 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-27 13:46:55
    энэ арэй худлаа тоо юу 43000/180
    202.9.42.1
    Мэдэгдсэн Хариулах