Б.Чингис: Хоёрдахь үе нь явж амжаагүй байхад бороо ороод урсгачихлаа, дахиж будаж өгнө
“Гэрэлт гудамж”-ны замыг хоёр хоногийн өмнө шатрын хөлөг мэт алаглуулан будаж өгсөн билээ. Тэгвэл өчигдрийн усархаг борооны уршгаар цагаан будаг нь урсчихсан байгаа юм. Харин энэхүү замыг будаж өгсөн “Жоби” компанийнхан өнөөдөр хэвлэлийнхэнд товчхон мэдээлэл хийлээ.
 
“Жоби” төвийн ерөнхий менежер Б.Чингис “Жоби төвөөс 10 гаруй сая төгрөг зарцуулж энэ замыг будаж өгсөн. Будаг гүйцэт бэхжихийн тулд 4-5 хоног болох ёстой. Гэтэл тэр хугацаанд хүрч чадсангүй.

Мөн будгийг хоёр үе будах ёстой. Гэтэл зам нээх шаардлага тулгарсан тул хоёр үе явж чадаагүй. Бид цаг агаарын нөхцөл байдлыг харзнаж байсан ч ийм ширүүн бороо орно гэж тооцоолсонгүй. Бид улсаас болон нийслэлээс нэг ч төгрөг гаргаагүй, өөрсдөө замыг гоё болгоё гэж санаачлаад хийсэн ажил юм шүү.  Тиймээс замыг дахиж будаж өгнө.

Худалдаа аж үйлдвэрийн танхимд С.Батболд даргыг хурал хийх үед манай компаниас “Бид замыг гоё болгоё өгье, зөвшөөрөл өгөөч” гэж хүсэхэд С.Батболд дарга зөвшөөрсөн. Манайх Герман технологийн будаг гаргадаг. Герман руу болсон үйл явдлыг баримтжуулаад явуулсан. Хариу хүлээж байна. Энэ замыг будахын тулд зам хаасан тул нийт иргэдээсээ уучлалт гуймаар байна. Бид Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авсан. Зөвшөөрөл авахын тулд будгаа лабораториор шинжлүүлж, үнэлэлт хийлгэсэн” гэлээ.
 
Харин энэ замыг будах ажил гүйцэтгэлийг нь Улаанбаатар зам засвар арчлалтын компаниас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч хоёр өдрийн турш будаж өгчээ.

Тус газрын эх сурвалжийн мэдээлснээр “Захирагчийн албатай гэрээ хийгээгүй. Бүх зардлыг “Жоби” компанис гаргасан. Хоёр дахь үеэ явж амжаагүй байхад бороо орж будгийг нь урсгалаа. Цаашид яахаа ярилцаж шийднэ” гэв. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-29 16:24:37
    битгий будаач. өөр олон газарт наад будгаар чинь будсан нь арилаад л нэг цэг төдий юм харагдана. замын голыгбыудсан нь ч байнаяг ийм болж байна
    64.119.20.63
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-07-28 07:20:16
    хэрэггүй хэрэггүй баярлалаа ахиж битгий замыг минь алаг болгоорой гуйж байна. Хурмастдаа талархалаа. Дэлхий дээр ийм зам ганц монголд л байдаг байх
    66.181.160.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-27 14:41:09
    Одоо нуд эрээлжилсэн юмаа болиж уз.
    66.181.179.87
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-27 14:23:02
    10 саяараа хүүхдийн сувилалд хэрэгтэй тоглоом, ор дэр хэрэглэл өг.
    64.119.16.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэн гуай 2018-07-27 13:58:49
    Батболд дарга гуай Өөрийн чинь бизнес биш бол Одоо дахиж будахаа больчихвол яасын Ахиад л зам хаах уу
    103.26.193.112
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaaa husaj bnaa 2018-07-27 10:19:38
    Batbold arisaa hamgaalj huceer oor kompaniig Hiisen gej Hural zarlaj Bultaj baigaa um.Hubiin Kompani Duraaraa bi Budna geed Ybdag teneg baih uu.Batboldiin sana...
    2.95.112.13
    Мэдэгдсэн Хариулах
  • ямар 2018-07-27 07:35:52
    ямар хэрэгтэй гэж ийм юм хийдэг байнаа 10 саяараа өөр хэрэгтэй юм хийгээчээ хотод тоос сордог машин чюмуу хэрэгтэй юм их л байна дааа
    66.181.169.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-27 07:30:17
    Наад хятад будгаараа еер юм будаа, будаг нь ч, будах гээд байгаа газар нь ч нэг л биш байна шуу
    66.181.185.92
    Мэдэгдсэн Хариулах
  • зо 2018-07-27 07:06:46
    ЖОВИ чинь хуурамч будаг оруулж ирдэг юм бишүү,Хятад будаг чинь өнгө ороод лбайдаг биздээ Хуурамч будгаа хамгаалаад юм нь давхар явах ,бороо чанарыг н таниуллаа...
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-07-27 06:55:28
    aihtar setgej bna shvv, 2 doh ve ch gehshig, saihan bvlterch bnaa, za yahaw ulsaas mungu gargaagvi bol odoo dvvrch uursduu l zasna biz gehes,,,
    202.9.41.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-07-27 06:47:26
    Дахиж будаад хэрэггүй шүү, оршин суугч бидний нүдэнд маш хэцүү. Зүгээр л цаашаа өөр гэр хороололд очиж нэг гудамж хашааг будаад өгөөрэй.
    202.21.118.138
    Мэдэгдсэн Хариулах
    • 1 2018-07-27 07:45:34
      хэхэ
      103.87.255.42
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-07-27 06:39:33
    Нүд өвдөөд дэмий юм байна лээ. Дахиж будах аа больчихгүй юу даа.
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах