Улаанбаатар дахин усанд автав
Долдугаар сар гарснаас хойш ихэнх нутгаар бороо хур элбэгтэй байна. Харин Нийслэлчүүд борооны усанд автаж, залхаж гүйцлээ.

Сар гарснаас хойш үргэлжилсэн 10 гаруй хоногийн бороонд албан байгууллага болон айл өрх ямар бэлэн байдалд байгаагаа шалгуулав, шалгалтад бүдрэв.
 
Өчигдөр гэхэд оройноос эхлэн шөнөжин үргэлжлэн орсон бороонд дахин шалгуулаад авлаа. Тухайлбал, нийслэлийн СХД усанд их автаж, зам талбай усаар дүүрч, зарим газарт насосаар усыг соруулан авч, онцгой байдлын албаныхан шуурхай ажилласан талаар албаны эх сурвалж хэлж байна.
 
Цаашид ч усархаг бороо орно, үер усны аюул үргэлжилж магадгүй шүү гэсэн сэрэмжлүүлэгийг өчигдөр НОБГ болон УЦУОШГ-аас өгсөн байгаа юм. Өнөөдөр гэхэд нийт нутгаар усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Тиймээс малчид, тариланчдад хандаж сэрэмжлүүлэг гаргасан байгаа юм.

Түүнчлэн борооны улиралд хөдөө гадаа явахгүй байх, машин тэрэгнийхээ аюулгүй байдлыг хангаж гарах, голын эрэг дагуу амарч зугаалахгүй байхыг ард иргэдэд анхааруулсаар байна.

Гэвч манайхан өөрсдийн хэнэггүй байдлаасаа болж гол усанд боогдох, их ус руу орж хөл алдах живэх зэрэг тохиолдол гарсаар байгааг онцолсон юм. Өөрийнхөө амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг эзэн хүн хамгаалахаас онцгой байдлын албаныхан хамгаална гэж байхгүй юм шүү. Нийслэлд өдгөө 1,3 сая хүн аж төрж амьдарч байгаа ачаалалтай үед нийслэлийн онцгой байдлын албан хаагчид хаана нь ч хүрэлцэхгүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс өөрсдөө л ийм үер усны аюулд сэрэмжтэй, хариуцлагатай байх чухал юм шүү.
 
Сүүлийн өдрүүдэд усархаг аадар бороо орж, зарим газраар үер бууснаас айл өрх усанд автсан тухай дуудлага тасралтгүй ирж байгаа бөгөөд онцгой байдлын албаны тусгай утсанд 28 дуудлага ирж 218 мэдээллийн дагуу НОБГ-ын бие бүрэлдэхүүн шуурхай ажиллажээ.
 
Сүүлийн хэд хоногийн үргэлжилсэн бороо нийслэлийн хот төлөвлөлт, ус зайлуулах шугам сүлжээ, шуудуунууд, шинэхэн баригдсан барилга байгууламжид шалгалт хийсээр байгаа.  Гэвч тун хангалтгүй байсан нь замын эвдрэл, болон иргэдийг уртын харайлтаар хичээллүүлсэн өдрүүдээс тодорхой харагдаж байгаа юм.

Нийслэлд түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн авто зам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсаар байна. 

Мөн цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, авто зам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон гэх мэт дуудлага ОБ-ын утсанд иржээ.  Ер нь ирж байгаа дуудлагын 70 гаруй хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан зэрэг дуудлага байна.





О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-28 06:30:41
    хот байгуулалтын хахуульчин авгай нарын уршиг. тэд л буруу төлөвлөлт муухай бүхнийг хийлгэсэн.
  • Зочин 2018-07-27 17:20:07
    Бvx байшин барилга, зам гvvр борооны ус зайлуулах сувагчлалтай байх естой. Харамсалтай нь Монголчууд хийж чаддаггvй биш ероосоо мэддэггvй. Судалгаагаа ч явуулж ...
  • Иргэн 2018-07-27 10:42:31
    Хотын төлөвлөлт зохион байгуулалтгүй хэн мөнгөтэй нь дуртай газраа байшин барьж хашаа хатгаж бгаагийн уршиг энэ дээ.
  • Зочин 2018-07-27 07:47:31
    Заваан юм. Нил баастай усанд
  • Гол буруутан!!!! 2018-07-27 05:54:35
    УБ-ын хот төлөвлөлтийн замбараагүйтэл М.Энхболд хотын дарга болсон цагаас эхэлсэн!!! Газар наймаалж зам өргөтгөх боломжгүй болгосон!!!
  • хотын иргэн 2018-07-27 04:30:24
    хэзээ хаана ийм үерболсон юм бол, энэ мэдээллийг шалгадаг газар байна уу. үнэн худал нь мэдэгдэхгүй юм аа.
  • Зочин  2018-07-27 03:58:42
    Дээр үеийн зураг хийгээд хүмүүсийн сэтгэлийг үймрүүлээд.Болиоч, Хот төлөвлөлтөндөө анхаарах хэрэгтэй шүү дээ.Нийслэлийн дарга Батболд анхаар???????????????
  • Бат 2018-07-27 03:43:12
    Байгаль орчны өөрчлөлтөөр энэ үзэгдэл олон гарнаа хот төлөвлөлтөнддөө анхаарах хэрэгтэй өөр яалтай
  • Хорлоо 2018-07-27 03:41:03
    Дүрэм журам стандартаа баримтлаад л зам барихдаа үерийн ус зайлуулах суваг шуудуугаа барьсан бол үерт автахгүй шүү дээ
  • !!! 2018-07-27 03:37:03
    Baigalruu chiheh hereggui ene medleggui zowhon BI gesen setgelgeereer ajild handdag Awilgach, zamiin ajliig us zailuulah shuuduutai huleej awaaguin har gai !!!
  • Баагий 2018-07-27 02:50:00
    Байгальтай зохисгүй харьцаа үүсгэвэл заавал хариугаа авна. хариугаа нэг л өдөр.....
  • boroo 2018-07-27 02:28:43
    baigaliin jamaaraa l yavj baina sh dee.ded butsets muu baigaa bolhoor borooruu chihhe bolimoor yum.chadvar muu ulsuudaar yumaa hiilgehee bolimoor yumaa
    • Баагий 2018-07-27 02:54:30
      Хүмүүс үерийн аман дээр буусан бол гэр орон үр хүүхэд ханиа хамгаалах зүйл заавал авах ёстой. Хамгаалалт хийгээгүй бол тэр хүн тэр доор байдгаасаа тэнэг болж та...