Сэрэмжлүүлэг:Тагтан дээрээ тамхи бүү тат
Нийслэлд гарах гал түймрийн нөхцөл байдал харьцангуй бага байгаа ч обьектын гал түймэр гарах эрсдэл ихтэй байгааг НОБГ-аас ард иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг болгон өгч байна.
 
Хайхрамжгүй иргэд өөрсдийн буруугаас болж орон гэр, эд зүйлсээ шатаах тоогүй хэрэг гарсаар байна. Ихэнх нь “Халуун тогоогоо салгалгүй мартсан, ус буцалгагч, плитакаа тогноос нь салгалгүй орхиноос үүдсэн ахуйн гал түймэр гарсаар байна.  Өөрөөр хэлбэл өөрсдийн хайхрамжгүй байдал, цахилгаан техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас болж гал түймэр гарах эрсдэл нэмэгддэг гэдгийг онцлов.
 
Түүнээс гадна татсан тамхины ишээ бүрэн унтраагүйгээс болж гал түймэр гарсан тохиолдол цөөнгүй байгааг албаны эх сурвалж онцлов. Яагаад гэвэл тагтан дээрээ тамхи татаж байгаа ишийг нь бүрэн унтраалгүй шидсэнээс болж доод айлынхаа тагтан дээр унаж гал түймэр гарсан хэд хэдэн тохиолдол өнгөрсөн зургаан сарын хугацаанд онцгой байдлын албаны жижүүрийн утсанд бүртгэгджээ.

Тиймээс ил задгай гал гаргахгүй байх, мөн татсан тамхины ишээ бүрэн гүйцэт унтрааж хаяж байхыг ард иргэдэд зөвлөж анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хх 2018-07-28 17:05:58
    Тагтай варены шил тавьчих аа тагтан дээрээ.Ийш тийш нь шидэхгүй гал алдахгүй.Би тэгдийн
    66.181.183.41
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-07-27 14:30:49
    ер нь тамхи татах цэгээс өөр газарт тамхи татвал харсан хүн нь шууд дагзанд нь муна зоо. тамхи татдаг хүний хөдөлмөрийн хөлсийг 30-70% бууруулж өгч байх шийд г...
    64.119.16.203
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-27 12:45:20
    orkuud shuud doosh n galtai tamhinii ishee shidej balkon deer gal gargaj baina, deer n mashinii deerees hayaj budgig n tulj baina, iim orkuudiig yah ve?
    121.94.100.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэрр 2018-07-27 08:03:45
    Тагтан дээр эсвэл цонхоороо цухуйж тамхи татаад галтай иш ээ шидэх юм, Тэр нь айлын цонхоор галтайгаа орж ирсэн тохиолдол бий шүү Болгоомжил
    202.179.24.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-07-27 04:23:15
    Тамхи татахгүй байж болохгүй байна уу тамхи татдаг хүний уушиг харуулахсан хүн өөрийгөө энгэх ч гэж дээ гэж бодогдуулна шүү
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах