Гавьяат тамирчин Г.Мандахнаран ганцаараа Туркийг зорьжээ
Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа оноо олгох Яшар Догугийн нэрэмжит ОУТ маргааш Туркийн нийслэл Стамбулд эхэлнэ.
 
 46 дахь удаагийн уламжлалт тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин  Г.Мандахнаран эх орноосоо ганцаараа хүч үзэхээр Туркийг зорьжээ.
 
Тэрбээр дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Түүний жинд “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга эзэн орны Сонер Демирташ нарын шилдгүүд зодоглох юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tamirchindaa amjilt hysye!!! 2018-07-28 19:10:26
    ene hyn muulaad baigaa nobsnyyd Mongol hyn men yy?bagahan sig hyzaarai?...Minii hybid manai tamirchin itgeltei baina!
    83.205.199.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-27 07:33:05
    Угийн муу, дээр нь ганцаараа, таарч дээ, гэртээ л хэвтэж байхгуй ур дун нь тодорхой юм чинь
    66.181.185.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-07-27 06:43:39
    Huurhii duu chuluutiinhen buur aavgui huuhduud shig boljee
    27.123.212.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-27 02:18:38
    Япаж дасгаожуулагч нь явсан байлгүй дээ. Үгүй юм уу?
    103.242.46.50
    Мэдэгдсэн Хариулах