Сүхбаатарын талбайд элэгний шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ
 
Өнөөдөр болох онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
 
10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, болон АНУ-ын эрдэмтэд “Элэг бүтэн Монгол” хэрэгжилтэд дэвшилтэт технологийг ашиглах боломжийн талаар мэдээлэл хийнэ.
Мөн Сүхбаатарын талбайд Элэгний Шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, мэргэжлийн эмч нарт үзүүлээрэй.
Утас:99202166

11.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газраас ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд аялж буй 400 жуулчныг хүлээн авна. Утас:99064759

11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байранд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” компани хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 1.5-2 сая төгрөгийн цалинтай ажиллах жолооч нарт батламж гардуулна. Утас:97125557

14.00 цагт Отгонтэнгэр Их Сургуулийн Их танхимд "ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ - Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь" Олон улсын хамтарсан төслийн нээлт болно. Утас: 88009013. 

Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.