Гурван жилийн хугацаанд төрөлхийн тэмбүүтэй 140 хүүхэд төржээ
Сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлэн оношлох, урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт болон Нийслэлд энэ сарын 2-ноос эхлэн үнэгүй үзлэг оношилгоо хийж байна.

Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн халдвар болон бэлгийн замын халдварт өвчлөл нэмэгдэж байгаа талаар албаны эх сурвалжууд хэлж байгаа.
 
Манай улсад жилд дунджаар сүрьеэгийн 4000 гаруй тохиолдол бүртгэгддэг бөгөөд өвчлөгсөдийн 53 хувь нь дан эрчүүд байдаг гэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 37 орноос манай улс сүрьеэгийн тархалт, нас баралтын тоогоороо 4 дүгээрт бичигдсэн байна.
 
Үүний зэрэгцээ бэлгийн замын халдварт өвчин их газар авч байгаа нь харамсалтай. Сүүлиийн 3 жилийн байдлаар төрөлхийн тэмбүүтэй 140 хүүхэд төржээ. Тиймээс дээрх хоёр халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгийн их өвчлөлтэй байгаа газар болон хүн ам ихтэй газраас үзлэг оношилгоог эхлүүлсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.