Энэ жилийн төрийн их баяр наадмаар Баянхонгорчууд өнгөтэй сайхан наадаж, шинэ харцагатай болсон билээ.
Сүүлийн хэдэн жил бөхийн тааварт зүй ёсоор бичигдэж, цолонд хүрэх хүчтэний нэг болж явсан аймгийн хурц арслан Н.Золбоо өнөө жил цолоо ахиулж, өндөр босготой улсын цолонд хүрч нутаг олноо буюу наадамчин олныг баярлуулсан юм.
Шинэ харцага Н.Золбоогийн хувьд цолны хишиг болгож төрсөн нутагтаа 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэснийг олон нийт зөв жишиг хэмээн үнэлсэн юм.
Тэгвэл өчигдөр Улсын харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүлэх барилдаан Баянхонгор аймгийн Баянбулаг суманд амжилттай болж өнгөрчээ. Хүндэтгэлийн барилдаанд Улсын начин Ж.Чулуунбат түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд үзүүрлэсэн бол их шөвөгт Увс аймгийн харьяат, аймгийн арслан Мөнхбаяр, Говь-Алтай аймгийн заан Эрдэнэсайхан нар шөвгөрч үлджээ.
Хүндэтгэлийн барилдааны дараа Баянбулагчууд залуу харцагатаа суурь хонь, азарга адуугаар бэлэглэсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn