Д.Мурат нарт холбогдох хэргийг ирэх сард хэлэлцэхээр болжээ
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарт холбогдох хэргийг хянаж дуусаад, энэ сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбатаар дүүргийн шүүхэд болов. Улмаар тэдэнд холбогдох хэргийг шүүх хуралдааныг ирэх 08 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлав.
 
М.Елуза нь УИХ-ын гишүүн Д.Муратын жолооч буюу туслах нь юм байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Мурат өөрөө оролцоогүй бөгөөд өмгөөлөгч Баян-Өлгий аймгаас онлайнаар оролцсон байна. Харин хохирогч гэх Б.Бахытгүл өөрийн биеэр хуралд оролцсон бөгөөд тэрбээр хэлэлцүүлэгээс ихэд ууртай гарч ирсэн юм.

Тэрбээр “Олон сэтгүүлч намайг гүтгэж харлуулж худлаа мэдээлэл цацсан учир бүгдийг нь шүүхэд өгнө. Эхний удаад энэ хэрэг нэг талдаа шийдэгдэг. Би тэр хүнээс мөнгө төгрөг авч, Казахстан улс руу оргон зайлсан зүйл байхгүй. Хэрвээ мөнгө авч гомдлоо татсан бол шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг, хурал болохгүй шүү дээ. Тэгээд ч би мэдээлэл өгмөөргүй байна” гэлээ. 
 
УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-07-27 17:04:42
    xyyliinxan yagaad vrgelj xaalttai xyral xiij bdag yum be Neelttei xiij ard tvmend medegdex xeregtei bish vv .Emegtei xvniig doromjilson ni xereg bish xereg vv ...
    93.221.177.153
    Мэдэгдсэн Хариулах
  • бид ч хүний хувийн хэрэгт их санаа тавих 2018-07-27 16:40:32
    өмнө нь харилцаатай байсан мэт л мэдээ гараад байсан. Тэгээд муудалцсан хос болгоныг шүүхээр шийддэг болох нь ээ дээ. Уг нь асуудлаа өөрсдөө л шийдэх баймаар.
    66.181.182.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-07-27 14:29:52
    Мусульман эмэгтэй хүмүүс ингэдэггүй. Энэ бол балиар хүүхэн.
    59.153.87.58
    Мэдэгдсэн Хариулах
  • ууртай хүүхэн 2018-07-27 06:44:23
    ууртай хүүхэн харагдана лээ.иймэрхүү хүүхнүүд хүнийг золиослохоос ч сийхгүй дээ.эргэлзээтэй л санагдсан
    124.158.77.9
    Мэдэгдсэн Хариулах
  • за 2018-07-27 06:00:55
    За за омод цултай нэг амьтанаар улс тор хиигээд Монгол улсад оор ажил олдохоо байсан байх дооо доо.
    89.219.10.162
    Мэдэгдсэн Хариулах