У.Соёл: Шүүх, прокурор хоёр хуйвалдаж байгаад миний машины мөнгийг “идсэн”
“Соёл эрдэм” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн У.Соёл гэх хүн өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёсзүйн хороонд ханджээ.

Тэрбээр хандах болсон шалтгаанаа шүүгч прокурорууд нийлж үгсэн хуйвалдаж, шударга бус үйлдэл гаргасан байгаа талаар мэдээлэв.

Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн өмнө автомашинаа хулгайд алдсан бөгөөд Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан энэ хэрэг өнөөдрийг хүртэл  эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд шүүгч, прокурорууд нийлж эд хөрөнгө, эрх ашгаар нь ноцтой хохироосон гэнэ. Ингээд түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Танд  холбоотой гэх хэрэг шийдэгдэхгүй өдий хүрсэн  шалтгааныг  юу гэж бодож байна?

-Энэ хэрэг 2001 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт болсон юм. Тухайн үед би үйлдвэрээсээ гараад жил болж байсан “Ланд Круйзер” автомашинаа хулгайлд алдсан. Хулгайч машиныг унаж аваад  осолдуулсан байсан. Шүүхийн шийдвэрийн шатанд  автомашины үнийг 12 сая буюу арав дахин бага ханшаар үнэлсэн. Бид уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Хохирлын мөнгөнөөс талыг нь нөхөж  олгосон. Үлдэгдэл зургаан сая төгрөгийг  өгөөгүй хэрнээ өгсөн гэсэн хуурамч бичиг баримтыг шүүхийн шийдвэрээр гаргуулчихсан байсан. Шүүхийн  ёс зүйн хороонд энэ асуудлаар  олон удаа очиж уулзсан боловч хүлээж аваагүй. “Прокурортойгоо очиж асуудлаа хэлэлц” гэсэн хариуг удаа дараа өгч байсан. Өнөөдөр ч ийм л хариу өгч байна. Прокурор худал мэдүүлэг бичээд “Бид нараас авсан” гэх  хуурамч гарын үсэгтэй байсан. Тухайн үед бид Прокурорын ёс зүйн хороонд ч уг хэргийг шийдвэрлэсэн прокурорыг шалгуулах гомдол гаргаж, хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдож ажлаас нь татан буулгуулсан ч өдийг хүртэл шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй. Төрийн тугандаа тангараг өргөсөн прокурор шударга байх ёстой, хуулиа  зөрчиж  бусдыг хохироож болохгүй.

-Та зургаан сая төгрөгөө олж авахын төлөө ингэж өнөөдрийг хүртэл тэмцэж яваа хэрэг үү?

-Мөнгөнд байсан бол ингэж арван хэдэн жил өөрт алдагдалтай зүйлийн хойноос явахгүй. Би бусдыг хүмүүжүүлдэг багш хүн учир шударга ёсны төлөө тэмцэж байна.

 -Та хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж ярьсан. Түүнтэй нь танилцсан уу?

-Би Япон улсын иргэн. Иймээс гадны иргэншилтэй хүнд харуулахгүй гэж хариуцсан хүн нь хэлсэн. Манай байгууллагын ажилтнуудаас авсан худал мэдүүлэг дээр хуурамч гарын үсэг зурсан байсан. Эхлээд тухайн хэргийг хариуцсан цагдаагаас прокурор хүртэл хуурамч бичиг мэдүүлсэн. Уг байдал даамжирч  Төв аймгийн шүүх дээр тус хэргийн хариуцсан прокурорын хүү хуульчаар ажиллаж байсан. Ингээд уг хэрэгт ах дүү, хамаатан саднаараа нийлж хэргийг дарагдуулсан. Хууль хэрэгжүүлдэг байгууллага нь өөрөө хууль бус үйлдэл хийж байхад Монгол Улсад шударга ёс хэрэгжихгүй.
 
Ч.Азар: Шударга ёс Монголын аль ч тогтолцоонд алга

У.Соёлыг ингэж ярьсных нь дараа Шүүхийн ёс зүйн хорооноос энэ талаар тодруулахыг хүссэн боловч “Хэвлэл, мэдээллийн албанд хандаж, тэднээр дамжуулж  хариу авах ёстой. Бид сэтгүүлчдэд  шууд мэдээлэл өгөх  боломжгүй” гэв.

“Соёл эрдэм” дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн У.Соёлын хуулийн зөвлөх Ч.Азараас  тодруулга авахад тэрбээр Ёс зүйн хороонд хандахад шүүхийн тогтоол хүчин төгөлдөр учир улсын прокурорт хандаарай гэж хэлсэн. Улсын прокурортой холбогдоход “Дээд шүүхэд хандах хэрэгтэй байх. Шүүхийн шийдвэр хүчингүй болсон цагт уг асуудлыг шүүн хэлэлцэж болно” гэсэн хариу өгсөн.

Шударга ёс Монголын аль ч тогтолцоонд алга.  Ганцхан компанид учирсан зөрчлийг шийдэж чадахгүй арван жил өнгөрлөө. Өчнөөн хүн залилчихаад эцэст нь би хохирогч, залилуулсан гээд гэмгүй хүнийг гүтгээд явахдаа сийхгүй хүн олон болчихожээ. Эдгээр бүх гэмт үйлдлийн талаарх тодорхой баримтыг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард олонд дэлгэнэ. Шүүх, прокуророор шийдэгдсэн асуудал бодит байдалдаа зөрчилдөж байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Албан тушаалын бизнес эрхэлдэг шүүгч, пр 2018-07-28 06:24:42
    Ерөнхий шүүгч гэх муухай этгээд Ц,Зориг, Ерөнхий прокурор гэх үнэний эсрэг М,Энх Амгалан нарын мафийг устгах цэвэрлэх хариуцлага тооцох цаг аль хэдийнээ болсоон...
  • яана даа, харамсаж байна 2018-07-26 08:51:09
    Ерөнхийлөгч -яарлтай арга хэмжээ авч хуулийн байгууллагуудаа өөрчлөх талаар дорвитой ажилламаар байна. ЭНЭ арай хэтэрлээ. ПРОКУРОР, шүүгч тэрбумтан болдог энэ т...