Уламжлалт цагаан идээ, хоолны үзэсгэлэн болно

Уламжлалт цагаан идээ, хоолны үзэсгэлэн Хүй долоо худагт болох гэж байна. Монгол түмний уламжлалт хоол хийх арга технологи болон үндэсний уламжлалт цагаан идээ, хоолыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хойч үед өвлүүлэн уламжлуулах, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаа ирэх сарын 11-15-ны өдрүүдэд болох “Нүүдэлчин Монгол”  наадмыг үеэр зохион байгуулагдах юм.

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид  хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. 

Уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн, худалдаа нь дараах төрлийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:
 

  • ЦАГААН ИДЭЭ  / Сүү цагаа боловсруулан хийсэн бүтээгдэхүүн /  
  • УЛААН ИДЭЭ    / Мах махан бүтээгдэхүүн, хоол /
  • ХӨХ ИДЭЭ        / Жимс, жимсгэнээр хийсэн бүтээгдэхүүн /
 

 


ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР:

  • Олон нийтэд чиглэсэн үндэсний хоолны үзэсгэлэн, худалдаа
  • “Айрагны баяр, дэмбээдэх уралдан   
  • Хоол, уух зүйл, амттаны шоу үзүүлбэр, яармаг худалдаа зохион байгуулагдана.
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Team 2018-07-27 08:07:21
    Аааа ваадага ваадага гүйэ мөн ажилтай залуу шүү кк
    202.180.220.26
    Мэдэгдсэн Хариулах