Цахимаар хүүхдээ бүртгүүлж чадахгүй байгаа бол дүүрэгтээ хандаж болно
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн билээ.  Түүнээс гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулж байгаа юм.
 
Өчигдөр орон даяар эхэлсэн цахим бүртгэл ирэх сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.
 
Тэгвэл цахим бүртгэлтэй холбоотой асуудлууд гарч ирээд байна. Тухайлбал, хүүхдээ харьяа дүүрэг хорооныхоо цэцэрлэгт бүртгүүлэх гэтэл регистрийн дугаар нь гарч ирэхгүй байгаа эцэг эх хаана хандахаа мэдэхгүй байшгаа юм.
 
Тиймээс цэцэрлэгийн цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлж чадахгүй байгаа, интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтан дүүрэг дээр 2018 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллаж байгаа бөгөөд очиж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм байна шүү.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.