Нийслэлд гал түймрийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна гэв
Нийслэлд объектын гал түймрийн нөхцөл байдал ямар байгаа талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан дараах мэдээллийг өгөв.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт гал түймрийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна. Харин объектын гал түймэр нийслэлд ирж байгаа дуудлагын дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байгаа. Гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл:

Нийт дуудлагын 55,8 хувь нь ил задгай хог, хогийн сав,өнжмөл өвс шатсанаас,
 
19.4 хувь нь цахилгаан техникийн гэмтэл ашиглалтын буруугаас,

10.8 хувь нь зуух, яндангийн цонолтоос шалтгаалан гарсан байдаг.
 
Цахилгаан техникийн гэмтэл ашиглалт угсралтын буруугаас үүдэн гарах обьектын түймэр ихсэх хандлагатай байна.  Өдөр бүр л  цахилгаан тогоогоо залгаатай орхисон эсвэл плитка залгаатай орхисон гэх дуудлага ихээр ирдэг. Ядаж ахуйн цахилгааны хэрэглээн дээр иргэд анхаардаг болмоор байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.