Олны анхаарал татсан хэргүүд хэрхэн шийдэгдэж байна вэ
АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өчигдөр /07.25/ болсон хэвлэлийн хуралд тус газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нарын албаны хүмүүс оролцож, олны анхаарал татсан хэргүүдийн шалгалтын явцын талаар мэдээллээ.
 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэрэг

 

  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын удирдах албан тушаалтан хот төлөвлөлтөнд тусгагдаагүй барилга, байгууламжийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хээл хахууль авсан;
  • Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт Цагаан-Эрэг нэртэй газарт нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлох, тээвэрлэх үйл ажиллагааг явуулахдаа орон нутгийн болон хууль хяналтын эрх бүхий албан тушаалтныг татан оролцуулсан байж болзошгүй зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн шинжтэй хэрэгт;
  • Орхон аймгийн Өмчийн харилцааны удирдах албан тушаалд ажиллаж байсан албан тушаалтан нь нийтийн албан тушаалд ажиллах явцдаа өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, улмаар албан тушаалаасаа огцорсоны дараа онц их хэмжээний хөрөнгөөр орон сууцны зориулалттай барилга барьж, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны болох нь тогтоогдохгүй байгаа үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ.
 

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

 

  • ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онд өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан 1,5 тэрбум төгрөг завшсан;
  • “Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий ня-бо Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нар нь албан тушаалын байдлаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан авч, бусдаас хээл хахууль авсан;
  • Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр тус сумын Засаг дарга Ч.Батдэлгэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дамдинсүрэн нарын төрсөн дүү ах дүү нар болох Ч.Дамдиндорж, Ч.Батчадраа нарт давуу байдал бий болгосон;
  • Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж ирүүлсэн Г.Дэнзэн нь Монгол Улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автотээврийн хэрэгслийн жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн даргаар томилогдож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт дахин шилжүүлээд байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-26 06:55:06
    нутгийн иргэдээс нь баримт асуугаад л шийдпчих асуудлыг юу гэж хэдэн сар жил дамжуулан хахууль харж шийдэхгүй байдаг байнаа
    103.26.195.155
    Мэдэгдсэн Хариулах
  • tttt 2018-07-26 03:19:02
    za,za...atg.. za.za
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах