Баян-Өлгий аймгийн иргэдэд 80 гэр, ус зөөх машин олгов
Улсын Онцгой комиссын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа энэ сарын 20-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн билээ.


Тэгвэл тусламжийн цуваа өчигдөр/07.25/ Баян-Өлгий аймагт хүрч, үерийн гамшигт өртсөн 80 иргэнд таван ханатай гэр, шуурхай албаны автомашин /фургон/, дугуйт ачигч /ковш/-ийг Онцгой байдлын газарт, цэвэр усны автомашиныг Өлгий сумын ЗДТГ-ын Хот тохижуулах албанд,  бохир усны автомашиныг НААҮ-ний “Суат” ХХК-д  тус тус хүлээн өгчээ.

Мөн энэ үеэр “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагуудын олгосон тусламжийн барааг үерт нэрвэгдсэн иргэдэд олгосон юм.
 


Хүмүүнлэгийн тусламжийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар  хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-26 04:33:26
    Үер усны давтамж ойртож ихсэж байгаа үед барилга орон сууцаа чанартай материалаар хийж байх хэрэгтэй