Үндэсний спортын VI их наадам Хүй долоон худагт болно
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран ирэх сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулах гэж байна. 

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Үндэсний спортын VI их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн 2000 гаруй үндэсний спортын тамирчид  хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. 
 
Үндэсний спортын их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотоодын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой юм.

Их наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн дараах төрлүүдээр зохион явуулна.
 

  •    Үндэсний бөх,
  •    Үндэсний сурын харваа,
  •    Хурдан морины уралдаан,
  •    Шагайн харваа,
  •    Ширээний шагай,
  •    Жороо морины уралдаан,
  •    Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч,
  •    Буриад, урианхай, уламжлалт сурын харваа 






 

Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд 2008 оны эхний хагас жилд зохион байгуулагдаж тэндээс шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авчээ.





 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2018-07-25 12:39:25
    bid neex xogjson oron shig uls dayaraa naadam nuuslel maany shees baas ny xovood bux yumtaigaa xolildloo 30 jil naadam xuulee
  •  2018-07-25 11:33:54
    күйййййййй ээ нээээээээээээээрэээээээээээээээ алах юм аа_
  • үнэнийг хүсэгч 2018-07-25 10:25:01
    2008 оны эхний хагас жилд аймгуудаас шалгарсан хүмүүс энэ ажилд оролцох юм гэнэ үү, сэтгүүлчдэд хариуцлага тооцож байгаач, бичсэн зүйлээ хянаж байгаач мал аа......