Яллагдагч нар АТГ-ын даргатай уулзах эрхтэй гэв
АТГ-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийсэн бөгөөд өнгөрсөн сард хийсэн ажлаа хэлтсийн дарга нар нь тайлагнав.

Хэвлэлийн хурлын дараа олны анхааралд байгаа хэргүүдийн шалгалтын явц хэр байгаа мөн шийдвэрлэгдсэн ямар хэрэг байгаа талаар сонирхож асуулаа.

Тодруулбал, экс Ерөнхий сайдуудыг наадмын өмнө батлан даалтад гаргасан байгаа бөгөөд С.Баяртай АТГ-ын дарга Х.Энхжаргал албан өрөөндөө үдийн зоог барьсан нь нэлээд шуугиан тарьсан билээ.

Тэгвэл эл асуудалд АТГ-аас дараах тайлбарыг өгчээ.

“Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тусгаарлан шалгаж байх явцад хийгдэх ёстой мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Одоогоор тэднийг хязгаарлалт тогтоон шалгаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд тодорхой хүмүүс болон хилээр нэвтрэхийг хориглосон.

Одоо дуудаж мэдүүлэг авах үйл явц үргэлжлээд шалгалтын ажиллагаа хийгдэж байна. АТГ-ын дарга Авлигатай тэмцэх тухай хуулийн 27.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн материалтай танилцах эрхтэй байдаг. Эрхийнхээ дагуу, яллагдагчийн хүсэлтийн дагуу С.Баярыг прокурорын хяналт доор хүлээн авч уулзсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Яллагдагч нар АТГ-ын удирдлагатай уулзах эрхтэй. Үүнд тухайн хүний ямар ажил албан тушаал хашиж байсан нь хамаарахгүй.

Ерөнхий сайд асан С.Баяр нь шалгуулж буй хэрэгтэйгээ холбоотойгоор тодорхой асуудлуудыг нэмж шалгуулах хүсэлтийг анхаарч өгөөч гэж хүсэлт тавьсан. Яллагдагч нар эрхийнхээ дагуу хүсэлтүүд гаргадаг. Хариу тайлбар өгдөг. Хууль бус шаардлага тавьсан, мөрдөн байцаалтад нөлөөлсөн асуудал байхгүй. Г.Энхжаргал дарга яллагдагч нартай хүсэлтийнх нь дагуу уулзаж байсан тохиолдлууд байгаа” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-07-26 14:37:32
    Ekh oron ard tumneesee urvaj, luivarchidiig umguulun guldiigch nar icheesee
    103.212.118.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-07-26 14:35:10
    Bukh sejigten nariig khuleen avch uulzaach, ter neg khooloor uilchlekh yostoi geed yum yariad bgaa teneg avgaigaa zailuulaachee, odoo ch udakhgui bugd zailna do...
    103.212.118.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-07-25 22:35:22
    АТГазар маш муу ажилладаг,дарга нараас айдаг ,жирийн иргэнд баатар зан гарганаа.
    122.201.31.42
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-07-25 14:21:00
    gemt heregten l bol gemt heregten bitgii dolignood bai adilhan l bh yostoi hudlaa bitgii yariad ard tumnii tolhoig erguuleed bai
    103.212.119.63
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2018-07-25 12:53:13
    ард түмэн ядуурч байна,зөвхөн шудрага үнэнийг хүсэж бн
    66.181.187.48
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2018-07-25 12:47:58
    Дандаа худлаа ярина.Та нар ард иргэдийг доромжилдгоо болиоч.
    202.9.44.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Po 2018-07-25 12:17:00
    Ter darga tgvl buh sejigteneer tatadsan ulsuudad hool hj ogoorei ailiin hvvhdvvd alag uzeh muhai
    112.72.11.104
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2018-07-25 09:50:05
    АТГ-Т ХАСХОМ-оо гаргаж өгөөгүй бол ажлаас нь шууд халдаг гэж үнэн үү? СУИС- ийн дарга нарын ХАСХОМ- Г ҮЗЛЭЭ. гэтэл захирал Э.Сонинтогосын ХАСХОМ-г хайгаад олсон...
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах